x

Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдийн засагжуулах шаардлагатай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Польш улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын үр дүн, цаашдын ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Таны хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтаж, Польш улсад очсон. Тус айлчлалын гол утга агуулга, үр дүн юу байв?

Тус айлчлалын үеэр Иж бүрэн түншлэлийн тунхагт хоёр улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурсан. Энэ нь улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл гээд бүх түвшинд л улам их итгэлцэж, хамтарч ажиллана гэсэн үг шүү дээ. Монгол Улс газар зүй, түүхийн хувьд угаасаа л хоёр их хөрштэй, тэдэнтэйгээ эн тэнцүү харилцаатай байдаг учраас гуравдагч хөршийн орон зай бол зайлшгүй шаардлагатай. Энэ гуравдагч хөршүүд дундаа зүүн болон төв Европт нөлөө нь сүүлийн үед улам томорч байгаа Польш улстай харилцаагаа нэг шат дээшлүүлсэн нь маш чухал. Олон талын ач холбогдолтой ч гэж үзэж байгаа.

Айлчлалын хүрээнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. УИХ-ын гишүүд Польшийн парламентын гишүүдтэй уулзалтууд хийсэн. Засгийн газрын сайд нар болоод төрийн байгууллагынхан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ дотроо ихэвчлэн боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, түүх гэсэн нийгмийн чанартай, зөөлөн бодлогын хүрээн дэх баримт бичгүүд байсан. Энэ нь цаашдаа нийгмийн болоод эдийн засгийн улам идэвхтэй харилцааны бас нэгэн өдөөгч суурь болох болов уу гэж бодож байна. Айлчлалын үеэр хийгдсэн “Бизнес форум”-д Монгол, Польшийн олон төлөөлөгч оролцсон нь ч үүний эхлэл болсон байх гэж харж байгаа. Нэмж хэлэхэд, айлчлал зохион байгуулалт сайтай, сайхан болсон. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамны хүмүүс маань маш хариуцлагатай ажилласан.

Айлчлалын үр дүн их өргөн цар хүрээтэй, олон салбарыг хамарсан байдлаар гарна гэдэгт итгэлтэй байна. Гадаад харилцаан дээрээ бид нэг ойлголттой, нэгдсэн байр суурьтай байх нь Монголын хувьд маш чухал. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн айлчлалд нам, намын төлөөлөл багтаж оролцсон нь гадна талдаа сайн, зөв харагдсан байх гэж бодож байна.

-Ер нь манай улс Польш улстай хэдийнээс, хэрхэн хамтран ажиллаж ирсэн юм бэ?

-Монгол Улс ХХ зууны эхэнд тусгаар тогтнолоо сэргээн зарлахад л бидэнд хамгийн анх нааштай хандсан улсуудын нэг бол яах аргагүй Польш. Ардчилсан хувьсгал ялснаас хойш буюу 1990-ээд онд ч ялгаагүй Польшийн Эв санааны нэгдэл хөдөлгөөнийхөн Монгол Улсад дэмжлэг болж ухуулах тараах материалыг өөрийн улсдаа монгол хэлээр хэвлэж төмөр замаар аваачиж өгч байсан гээд хоёр улсын хамтын ажиллагааны сонирхолтой түүх их байдаг. Социализмын үеэсээ л монголчууд тус улсад боловсрол эзэмшдэг, манай улсад барьж өгсөн үйлдвэр, уурхай, геологи хайгуулын том ажил гээд зөндөө зүйл бий.

Гэвч энэ хамтын ажиллагааны идэвх сүүлийн 10 гаруй жил нэлээд буурчихсан байж байгаад 2024 онд Монгол Улсад Элчин сайдын яамаа дахин сэргээж нээгээд идэвхжсэн. Үр дүнд нь манай улсын Ерөнхийлөгч сая Польшид айлчиллаа. Хэд, хэдэн аймагт хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. Эрдэнэт хотод хатуу хаягдлыг шатаах, устгах төсөл хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хоёр өвөл болсон зуднаар Польшоос тусламжаар өгсөн онцгой байдлын болон түргэн тусламжийн тоноглосон, туулах чадвар өндөр машинууд үр нөлөөгөө маш сайн үзүүлсэн. Мөн соёл, археологи, палеонтологийн чиглэлээр ч олон ажил хийгдэж байна.

-Монгол, Польшийн парламентын бүлгэмийн даргаар та ажилладаг. Тус улстай харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан нь ямар ач холбогдолтой вэ?

-Парламентын гишүүдээ ахлаад Польшийн парламент дахь Монгол-Польшийн бүлгийн гишүүдтэй уулзалт хийсэн. Мэдээж хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд парламентын ардчиллыг яаж бэхжүүлэх вэ. Парламентын үйл ажиллагаа яаж олон намын, тэнцвэртэй, тогтвортой хөгжих вэ. Дүр эсгэсэн биш, аль нэг нам нь давамгай болчихоод бусад нь дагавар байдлаар явахгүй. Эсрэгээрээ Европын олон жил болсон парламентууд шиг тогтвортой байдал руу оруулах вэ гэдэг асуудлууд дээр бидэнд сурах зүйл их бий. Энэ тал дээр эрх зүйн орчныг сайжруулах, санал бодлоо солилцох ажлуудыг цаашид хийнэ. Хоёрдугаарт, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид илүү их эдийн засагжуулах шаардлага байгаа. Одоо ч чамгүй их буюу 100 сая ам.долларын худалдааны эргэлттэй байгаа. Саяхан Монгол Улсаас БНПУ-д суух Элчин сайдаар Н.Оюундарь томилогдоод ажилдаа орсон. Элчин сайд маань хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг огцом нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн байр суурьтай байна лээ. Үүн дээр нь хоёр орны парламентын бүлгийн гишүүдтэйгээ хамтран дэмжлэг үзүүлж ажиллана.

-Хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай та ярьж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Одоогоор хоёр орны эдийн засгийн харилцаа гэвэл үндсэндээ худалдаа л байна шүү дээ. Манай импортлогч нар түлхүү ажилладаг. Польшийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр илүү сайн мэдэх байх. Польш бол үйлдвэрлэгч улс. Тиймээс уул уурхай, ажил үйлдвэрийн салбарт тус улсаас хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Гэвч манай улсын сул тал бол өртөг өндөртэй, тээвэр логистик муу. Харин нөгөө талдаа том зах зээлд ойр. Тэгэхээр боловсруулсан бүтээгдэхүүн экспортолж байх юм бол татвараас зоригтой хөнгөлж өгөх шаардлагатай. Үүнийг Польшийн хөгжлийн загвар дээрээс харж, санаагаа баталгаажуулж авлаа. Тус улс нийт газар нутгаа 14 эдийн засгийн хэсэгт хуваагаад, бүгдийг нь өөр, өөр татварын хөнгөлөлттэй болгосон байна.

Миний хувьд айлчлалын дараа Катовицийн эдийн засгийн тусгай бүсэд очиж ажилласан. Ингэхэд тусгай бүсүүдийн гол зүйл нь та хөрөнгө оруулаад оруулсан хөрөнгийнхөө 50 хувьтай тэнцэх хэмжээний татвараас чөлөөлөгдөнө гэдэг юм билээ. Бүр тодруулбал, 25 сая ам.доллараар хөрөнгө оруулаад 14 жилийн хугацаанд 15 сая ам.долларын татвараас чөлөөлөгдөж байгаа юм. Яах гэж ингэж байгаа юм гэхээр үйлдвэрлэлээ хөгжүүлье, экспортод гаргая л гэж байгаа хэрэг. Улс орон нь тэр чигээрээ ийм бүс болчихсон. Ингээд 1990-ээд оны эхэнд 20 гаруй тэрбум байсан Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өнөөдөр 800 тэрбум ам.доллар болчихсон. Удахгүй их наяд ам.долларын ДНБ-тэй болох гэж байна. Тэгэхээр энэ жишгийг Монголд нэвтрүүлэх хэрэг байна. Үнэхээр бид үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа бол ерөөсөө татвараас хөнгөлж байж л хөрөнгө оруулагчдыг татна. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагч гэдэг чинь ашигтай ажил дээр л ирдэг.

-Гадаадад байгаа монголчуудынхаа сонгуульд санал өгөх эрхийг хангах, баталгаат шуудан болон цахим шуудан ашиглан санал өгүүлэх талаар та ярьж байсан. Энэ талаараа тус улсад очихдоо уулзсан гэж ойлгосон. Манайд ер нь ийм боломж байна уу?

-Зөвхөн Польш ч биш, Чех улсад бид энэ талаар ярилцсан. Ер нь гадаадад байгаа монголчууд маань сонгуульдаа оролцож, саналаа өгөх сонирхолтой. Гэвч хол замыг туулж Элчин сайдын яамны байранд ирж өгнө гэдэг хэцүү. Дээрээс нь санал өгөх процессоо сайн ойлгодоггүй. Үр дүнд нь бид 220 мянган хүний 8 мянга нь л саналаа өгч байна. Тийм болохоор Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос бид ажлын хэсэг гаргаад УИХ-ын гишүүн Д.Бум-Очироор ахлуулж, гадаадад байгаа монголчууд маань цахимаар сонгуульд оролцох ямар боломж байна вэ гэдгийг судлаад санал, дүгнэлт боловсруулахаар ажиллаж байгаа. Энэ бол маш чухал зүйл. Чех улс 2024 онд баталгаат шуудангаар санал авах тухай хуулийг шинээр баталсан байна. Цахимаас айдаг хүмүүст баталгаат шуудан гэдэг сонголт байж болно. Хамгийн гол нь гадаадад байгаа, эх орондоо өөр газар байгаа хүмүүс сонгуульд саналаа өгөх боломжтой л байх ёстой. Үүнийг л бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тиймээс Чехийн тус хуулийг судлахаар ажиллаад эхэлсэн байгаа.

-Цаашид бид тус улстай харилцаа, хамтын ажиллагаандаа хэрхэн анхаарч ажиллах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт бол хамтын ажиллагааны түүх сайтай. Цаашдаа ч үргэлжлээд явна. Хамгийн гол нь уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүчний томоохон тоглогч нартай нь Монголд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна. Польшууд бол зэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Одоо чинь 1000 гаруй метрийн гүнтэй уурхайнууд тус улсад олон бий. Нүүрсний далд уурхайн хамгийн сайн технологитой улс. Манай улсын том уурхайнууд нэлээд доошоо суучихсан. Удахгүй эхнээсээ далд уурхай болоод эхэлнэ. Гэтэл далд уурхайд метан, газ гардаг, дэлбэрдэг. Өндөр технологи, мэдлэг боловсрол шаарддаг. Энэ тал дээр хамтарч ажиллах маш их боломж бий.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 2 цаг 2 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 2 цаг 12 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 2 цаг 23 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 2 цаг 30 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 2 цаг 44 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 2 цаг 50 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 3 цаг 43 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 3 цаг 47 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 4 цаг 0 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 4 цаг 15 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 4 цаг 25 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 17 цаг 32 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 18 цаг 23 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 19 цаг 46 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ Өчигдөр 13 цаг 38 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна Өчигдөр 13 цаг 35 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон Өчигдөр 13 цаг 32 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна Өчигдөр 13 цаг 00 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна Өчигдөр 12 цаг 43 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр 12 цаг 24 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top