x

“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Солонгост зохион байгуулагдав

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар болон “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаадад амьдарч буй монгол иргэд, хүүхдүүдэд эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам I Соёлын төвийн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны 2-р сарын 26-наас 3-р сарын 2-ны хооронд зохион байгуулжээ.

Үзэсгэлэнд дараах бүтээлүүд дэлгэгдсэн байна:

  • “Монгол хэл, бичиг” уралдаанд шалгарсан 16 бүтээл
  • Н.Баатарцогт, Б.Шаравнямбуу зэрэг уран бүтээлчдийн бүтээл
  • “Бичиг соёл төв”-ийн бүтээлүүд
  • “Монголын сайхан бичигтэн” уран бичлэгийн олон улсын уралдаанд оролцсон 53 бүтээл
  • ЕБС-ийн багш, сурагчдын монгол бичгийн 8 бүтээл
  • Нийт 80 гаруй бүтээл

Энэхүү үзэсгэлэнг 250 гаруй хүн үзэж сонирхжээ.

Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ

  • “Монгол хэл, бичиг - бидний бахархал” сэдэвт нэг өдрийн сургалтад 50 оролцогч хамрагдсан.
  • “Монгол хэл, бичиг” монгол бичгийн уралдаанд 28 оролцогч бүтээлээ ирүүлэн өрсөлджээ.

Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, энэхүү арга хэмжээ нь гадаад улсад ажиллаж, амьдарч буй монголчууд, хүүхэд багачууд, монгол судлаачдад монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, ёс заншлаа өвлүүлэн суралцуулах зорилготой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top