x

Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. 10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

2025 оны гуравдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа Өчигдөр 14 цаг 37 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон Өчигдөр 11 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ Өчигдөр 11 цаг 22 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна Өчигдөр 11 цаг 18 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо Өчигдөр 10 цаг 26 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Өчигдөр 09 цаг 29 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Өчигдөр 09 цаг 14 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Өчигдөр 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Өчигдөр 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Өчигдөр 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Өчигдөр 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Өчигдөр 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Өчигдөр 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026"... НИТХ нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй ...
Top