x

Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр ялимгүй цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээлэл:

Өнөөдөр Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна.

2025 оны хоёрдугаар сарын 18-ны 08:00 цагаас 20:00 цаг хүртэл:

  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
  • Цас орох бүс: Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндий.
  • Цас орохгүй бүс: Бусад нутгаар.
  • Салхи:
    • Баруун өмнөд нутгаар зүүн өмнөөс,
    • Бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,
    • Говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ.
  • Агаарын температур:
    • Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий: 19-24 хэм хүйтэн.
    • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал: 13-18 хэм хүйтэн.
    • Эхийн голын Баянбүрд орчим: 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн.
    • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг: 2-7 хэм хүйтэн.
    • Бусад нутгаар: 8-13 хэм хүйтэн.

Орон нутгийн цаг агаар:

  • Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн.
  • Багануур орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн.
  • Тэрэлж орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 10-12 хэм хүйтэн.

2025 оны хоёрдугаар сарын 19-23-ны цаг агаарын төлөв:

  • Хоёрдугаар сарын 19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно.
  • Хоёрдугаар сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
  • Хоёрдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.
  • Хоёрдугаар сарын 22-нд Увс нуур болон Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.
  • Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Агаарын температур:
    • Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндий:
      • Шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн.
    • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий:
      • Шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн.
    • Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг:
      • Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн.
    • Цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг:
      • Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн.
    • Бусад нутгаар:
      • Шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top