x

Цаг агаарын анхааруулга: Салхи ширүүсч, хүйтний эрч нэмэгдэнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсэг, Архангай, Өвөрхангай, Дундговийн нутгаар маргааш салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Цасан шуурга, хүйтрэл нэмэгдэнэ

  • Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр
  • 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхилах төлөвтэй.
  • Малчид, иргэд, тээвэрчдийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.

Хоёрдугаар сарын 6-10-ны цаг агаарын төлөв

  • 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар
  • 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр
  • 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр
  • 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр цас орж, шуурга шуурна.

Салхи

  • Ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр,
  • 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр,
  • 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч чангарна

  • Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий

    • Шөнөдөө 39-44 хэм
    • Өдөртөө 26-31 хэм
  • Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг

    • Шөнөдөө 34-39 хэм
    • Өдөртөө 23-28 хэм
  • Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг

    • Шөнөдөө 15-20 хэм
    • Өдөртөө 5-10 хэм
  • Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар

    • Шөнөдөө 21-26 хэм
    • Өдөртөө 11-16 хэм
  • Бусад нутгаар

    • Шөнөдөө 27-32 хэм
    • Өдөртөө 18-23 хэм хүйтэн байх төлөвтэй.

Малчид, иргэд, тээвэрчид өвлийн эрс тэс уур амьсгалд зохицон, дулаан хувцаслаж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top