x

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хүчтэй салхи үлээнэ.

Цаг агаарын төлөв

  • Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг: 22-27 хэм хүйтэн
  • Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар: 16-21 хэм хүйтэн
  • Алтайн өвөр говь: 2-7 хэм хүйтэн
  • Хангайн нурууны өвөр бэл, Арц Богдын өвөр хоолой: 8-13 хэм хүйтэн
  • Бусад нутгаар: 13-18 хэм хүйтэн

Хот орчмын цаг агаар

  • Улаанбаатар: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн
  • Багануур: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн
  • Тэрэлж: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 14-16 хэм хүйтэн

Хоёрдугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын төлөв

Хоёрдугаар сарын 4-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. 5-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 6-нд баруун, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр, 7-нд баруун аймгуудын өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 4-нд зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зарим хэсгээр, 7-нд говь, тал нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур

  • Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий: Шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн
  • Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Орхон, Туул голын хөндий: Шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсэг: Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг: Шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн
  • Бусад нутгаар: Шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн

6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top