x

Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй

Улс төр судлаач Т.Оюунбаттай ярилцлаа.

-Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй байна. Энэ цаг үед дэлхийд юу хүчтэй ноёлж байна вэ гэдгээс хоёулаа ярилцаж эхэлье

-Өнөөдөр том гүрнүүдийн бодлого ноёлж байна. Гол асуудал нь, том корпорациуд, Хятадын юань, Америкийн доллар хүчтэй байна. Хятад улс Америктай худалдаа хийж, үүнээсээ давуу байдал олж авч байна. Орос, Украины дайнаас ч тэдэнд арай илүү давуу байдал бий болж байна. Ирээдүйд дэлхийд Хятад улс ноёлох магадлал илүү өндөр байна.

-Давуу байдал гэж та юуг хэлээд байна вэ?

-Жишээ нь, автомашины үйлдвэрлэл, хий, хийн хоолой, бензин, нефть гэх мэтчилэн. Урьд нь хийн хоолойг Монголоор явуулах байлаа. Гэтэл манай Монголын улстөрчид гуравдагч хөрш буюу Америк, НАТО гээд, Хятад түүнийг далимдуулж болиулаад, оронд нь Казахстанаар дамжуулахаар болчихлоо шүү дээ. Энэ нь Хятад улсад ашигтай байдал бий болгож байна. Одоо жишээ нь, автомашины худалдаагаар Америкийн “Тесла” Трамптай нэгдээд, тэргүүлэхийг оролдож байна. Япончууд өөрсдийнхөө автомашины худалдааг аврахын тулд солонгосчуудтай нэгдэж байна. Дэлхийн тавцанд шинээр гарч ирж буй улс төрийн том тоглогч Хятад болж, маш их хүчирхэгжиж байна. Бүх салбарууд дээр шүү. Үүнд Хятад улсын тагнуулын байгууллага гол үүрэг гүйцэтгэж байна. Зэвсэг, техник, технологийн хувьд ч хятадууд ноёлох магадлал өндөр болчихоод байна. Хятадууд өөрсдийн We Chat зэрэг платформуудыг, америкчууд ч бас өөрсдийнхийгөө дэлхийд гаргахыг зорьж байна.

Саяхан Монгол Улсад хэрэглэгчдийн мэдээлэл алдагдлаа гээд нэлээн шуугиан болсон доо. Ирээдүйд хэрэглэгчдийн дата мэдээллийг хулгайлах асуудал улам бүр өргөжих магадлал маш өндөр байна. Яагаад гэхээр, бүх юм сошиал орчинд нээгдэж байна. Манай Монгол орон ч ялгаагүй E-Mongolia гээд нийгмийн сүлжээгээр тухайн хүний бүх бичиг баримт, эд хөрөнгө, өвчин зовлонгийн мэдээлэл бүгд багтаж байна. Тэр бүх мэдээлэл томоохон компани, корпорациудын хувьд ашиг олох гол хэрэглүүр болохыг үгүйсгэхгүй.

-Та үүгээрээ Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал хангалтгүй гэж хэлээд байна уу?

-Тийм ээ. Ерөнхийдөө муу байна. Америк, Энэтхэг, Хятад гурав мэдээллийн аюулгүй байдлаараа тэргүүлж байна. Манай тагнуулын байгууллага муу ажиллаж байна. Тагнуулын байгууллага хятадуудын гар, хөл болж байх өндөр магадалтай гэж би хувь хүний хувьд харддаг юм.

-Трамп Америкийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Украины дайныг зогсоохын төлөө ажиллахаа ч илэрхийлсэн. Бизнес эрхлэгчдээ ч дэмжинэ гэсэн?

-Америкийн ерөнхийлөгчийн бодлого зөв. Дайныг дуусгая гэдэг зөв зүйтэй бодлого. Ер нь аливаа улс орон өөрсдийнхөө эрх ашгийг л нэгдүгээрт тавина шүү дээ. Трамп ч өөрийн улсын эрх ашгийг нэгдүгээрт тавиад, зөв тийшээгээ явж байх шиг байна.

-Цагаачлалын бодлогодоо бас өөрчлөлт оруулна гэсэн?

-Тийм. Гэхдээ энэ нь зөвхөн Хятадтай ихэвчлэн холбоотой. Өөрөөр хэлбэл, Хятадын талаас цагаачлагчдыг авахыг хориглож байгаа. Энэ нь Монголд сайнаар нөлөөлнө. Яагаад вэ гэвэл, Хятад гэдэг том гүрнээс цагаачид авахгүй байна гэдэг Монгол шиг жижиг, буурай хөгжилтэй өөр улс орнуудаас авах цагаачдын тоо ихэснэ л гэж бодож байна.

-Өмнөд Солонгосын төр донсолгоонтой байна. Ерөнхийлөгчөө огрцуулахаар жагсаж байна. Зарим ажиглагчид тус улсын төрд олон жилийн турш бугшсан асуудлууд одоо “сад тавьж” байна гэж дүгнэж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Солонгосын улс төрийн бужигнаанд гадны улс төрийн бодлого нөлөөлсөн байх магадлалтай. Ерөнхийлөгч нь одоо хэрнээ суудлаасаа огцроогүй, цэрэг цагдаагийн хооронд үл ойлголцол үүсгээд, өөрийгөө хамгаалуулсан хэвээр байна. Энэ байдал цааш үргэлжилбэл томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй. Америк, Хятад, Хойд Солонгос зэрэг гуравдагч, дөрөвдөгч, тавдагч орнууд оролцох магадлал өндөр болно гэсэн үг. Энэ дайнд дандаа том гүрнүүд оролцох боломжтой. Хэрвээ энэ улсууд оролцоод ирвэл цаашдаа Орос ч гэсэн зүгээр суухгүй нь мэдээж. Тэгэхээр дайныг үргэлжлүүлэхийн тулд албаар ийм нөхцөл байдал үүсгэж байхыг үгүйсгэхгүй.

-Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах нь зүйтэй, буруу гэсэн талцал их байна. Энэ гэрээг үзэглэвэл бидэнд ашигтай юу?

-Саяхан үүнийг болиулна гээд баахан юм болж байна л даа. Өнөөдөр дэлхий даяар хүссэн хүсээгүй Хятадаас бүгд бараа бүтээгдэхүүнээ авч байна. Энэ үед яагаад Оростой гэрээ байгуулаад, худалдаа наймааг тэнцвэржүүлж болохгүй байгаа юм бэ. Монголчууд энэ холбоонд элслээ гээд муудах зүйл байхгүй гэж би бодож байна. Томоохон үйлдвэрлэгчид дампуурна гэж ярьж байна лээ. Тэд өөрсдөө Хятадаас хараат болсон, тэгээд монголчууддаа маш өндөр үнээр бараа бүтээгдэхүүнээ зардаг. Яг ард иргэдээ бодож байгаа юу гэвэл миний бодлоор тийм гэж хэлэхэд хэцүү. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь зөв. Ер нь Монгол Улс баланс дунд л оршин тогтнож байгаа юм. Тэр балансаа л барих хэрэгтэй. Нэг талыг хэт баримтлах нь сөрөг үр дагавартай байж болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • эгэл хүн (103.168.34.112)
    зөвшүү ухаалаг хүн байна
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 5 цаг 23 мин Пакс Глобалика (Pax Globalica) 5 цаг 34 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 5 цаг 57 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 6 цаг 33 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 6 цаг 37 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 6 цаг 50 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 7 цаг 0 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 7 цаг 41 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 7 цаг 45 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 7 цаг 50 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 7 цаг 55 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 8 цаг 1 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 8 цаг 6 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 8 цаг 17 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 9 цаг 22 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 9 цаг 30 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 9 цаг 55 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 10 цаг 36 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top