x

АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв

Фото: ИЗВЕСТИЯ/Сергей Коньков

АНУ-ын Конгресс COVID-19 вирус Уханийн лабораториос гаралтай тухай илтгэлийг бэлтгэн гаргажээ. Коронавирусний цар тахлын тухай илтгэлийг АНУ-ын Конгресс нийтлүүлжээ. Түүнд COVID-19 вирусыг Хятадын Ухань  хотын лабораторид  гарган аваад алдсаны улмаас дэлхийгээр тархсан гэж өгүүлжээ.  Гэхдээ уг судалгааг америкийн мөнгөөр явуулжээ. Илтгэлд тэмдэглэснээр, амны хаалт зүүх, зай барих, хөл хорио тогтоох зэргийн   коронавирустай тэмцсэн арга хэмжээ үр дүнгүй байсан гэнэ. Ийм дүгнэлтийг АНУ-ын конгрессменүүд хийжээ.

Вирусний үүслийн талаар юу тодорхой байна вэ?

• Нийтдээ 520 хуудастай илтгэлд өгүүлснээр коронавирус хиймлээр гарган авсан магадлал маш өндөр бөгөөд түүний голомт нь Хятадын Уханийн вирус судлалын хүрээлэн (WIV) бөгөөд SARSтомууны  судалгааг явуулсан биологийн аюулгүй байдлын зохих төвшнийг хангаагүй гэжээ. WIV хүрээлэнгийн ажилтнууд нь 2019 оны намар коронавирустай төстэй өвчнөөр өвчилсөн байв.

• Үүнээс гадна, COVID-19  байгальд байдаггүй биологийн шинж тэмдгийг агуулаагүй ба вирус нь нэгэн  газраас тархсан баына. Ердийн халдварууд хэд хэдэн  голомтыг үүсгэдэг.  Туршлага харуулснаар, ердийн гарал үүсэл нь  хурдан илэрч тодорхой байдаг бол коронавирусний хувьд тэр нь байсангүй.

• Америкийн EcoHealth компани АНУ-ын засгийн газрын гарантыг гүйцэтгэн Уханьд  коронавирустэй төстөй  шинж тэмдэг бүхий вирус бүтээж иржээ. Үүнийг хийж байхдаа аюултай судалгаа хийж буйгаа америкийн  засаг захиргаанд мэдэгдээгүй байв.

• COVID-19 вирус WIV-ээс алдагдсан нь лабораторийн  ажил үйлдлийн  үр дүнд гарчээ. Гэхдээ  аюултай  судалгаа явуулах  заавар нь  аюулыг гаргахгүй байх хэмжээнд хүртэл хийгдсэнгүй байжээ.

Коронавирустай тэмцсэн арга хэмжээнүүд

• Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас  санал болгосон коронавирусний тархалтыг хязгаарлах арга хэмжээг илтгэл шүүмжилсэн байв. Хоёр метрийн зай барих  арга хэмжээ нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдоогүй бөгөөд амны хаалт зүүх  үр дүн нь бас л батлагдаагүй байжээ.

• Урт  хугацааны хөл хорио нь эдийн засагт болон хүний сэтгэл зүйд хор хөнөөлтэй туслаа. Сая сая хүмүүс дадал болсон амьдралаас татгалзсан төдийгүй  тэр үед эмзэг давхрагынхныг  хаягаар хамгаалах хэрэг гарсан билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын  тогтоосон хил хаасан дэглэм нь олон хүний амийг аварсан арга хэмжээ болсон гэж тооцогдлоо.

• Илтгэлд тэмдэглэснээр Ерөнхийлөгч Жо Байден  сөрөг үр дагаварыг нь тооцоололгүй вакцинжуулалтыг  яаран хийлгэсэн гэв. Жам ёсны дархлаажуулалт тогтохыг  үл тооцсон вакцинжуулалт нь олон сая хүний эрүүл мэндэд тус болохоос илүүтэй хор болсон гэж  илтгэлд үзжээ.

Коронавирустай тэмцэх арга хэмжээний нөлөө

• Коронавирусний цар тахлын үеэр 150 мянган үйлдвэр хаагдсанаас 60 мянга нь дахин нээгдсэнгүй. Тэр бүгд нь  нийлүүлэлтийн гинжин урсгалыг тасалдуулан 1929 оны Их депрессээс хойш үеийн хамгийн өндөр ажилгүйдлын төвшинг гаргав. Холбооны нөөцийн системийн үйл ажиллагаа нь эдийн засгийн ноцтой уналт гаргаагүй ч тэр нь инфляцийг нэмэгдүүлэв.

• Сургуулиудыг хаасан нь  коронавирустай тэмцэх үндэслэлтэй арга хэмжээ болж чадсангүй.  Учир нь хүүхдүүд ралдвар тараагчид биш бөгөөд хүндээр өвчилсөнгүй. Сургуулийг хаасан нь  сурагчдын боловсролд завсардал гаргаад зогсоогүй  өндөр стресс гаргаж, биеийн хүч тэнхээг доройтуулжээ. Боловсролын байгууллагуудын нээлтийг шаардлагатай хугацаанаас хожуу хийлээ.

• АНУ-ын Засгийн газар цар тахлын үеэр  хөрөнгийн хувиарлалтыг хийж чадалгүй үндэслэлгүй зардал ихээр  гаргаж, залилан  болон завшилтыг өдөөж өгөв. Хүн амд туслах хөтөлбөр нь авлигын схемын улмаас $64 тэрбумын алдагдалд хүргэлээ.  Өөр $191  тэрбумын  зальтнууд ажилгүйдлын хуурамч өрөгдлийг ашиглан шамшигдуулжээ. Татвар төлөгчдийн тэр мөнгөний тал хувийг гадаадын  зальтнууд хулгайлан завшжээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 46 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 55 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 18 цаг 0 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 20 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 39 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 42 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 21 цаг 24 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top