x

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд СЭМҮТ-д ажиллалаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, гишүүн Ж.Баярмаа, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв (СЭМҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв 1929 онд Хий судлалын больниц нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд эдүгээ 1963-2014 онд баригдсан долоон обьектод үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагаа нь сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, урьдчилсан сэргийлэх болон Монгол Улсын хууль, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд анхан болон үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулах гэсэн дөрвөн чиглэлтэй болохыг тус төвийн захирал Г.Анхболд танилцуулсан юм. 505 орон тоотой ажиллахаар батлагдсан боловч өнөөдрийн байдлаар 427 хүнтэй ажиллаж байгаагийн 81 нь их эмч, 98 нь сувилагч, 113 нь туслах сувилагч, 135 нь туслах ажилтан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар манай улс амиа хорлож нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн дунджаас хоёр дахин өндөр буюу 100 000 хүн амд 17.9 гэсэн үзүүлэлттэй байжээ. Мөн 2013 онд үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар сэтгэл гутрах, сэтгэл түгших эмгэг ойролцоогоор таван хүн тутмын нэгд илэрсэн нь уг эмгэгийн тархалт өндөр байсныг харуулж буй юм. Үүнээс хойш улс орныг хамарсан дорвитой судалгаа хийгдээгүй байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтогчдын тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ мөрийтэй болон компьютер тоглоомд донтогсод мөнхүү өссөөр байна. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэдийн байдлыг үзэхэд архи, сэтгэц идэвхт эм, бодисын болон стрессийн шалтгаант өвчлөл, мөн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг зонхилж байна.

Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа. Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм. Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм. Тус төв өнөөг болтол төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, өвлийн улиралд уурын зуух ажиллуулж халаалт авдаг бөгөөд энэхүү дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Баатаржав Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдээс хүсэв. Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Н.Алтанзул тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон бол нөхөн сэргээх, сэтгэл заслийн эмчилгээний эмч, Монгол Улсын гавьяат эмч Я.Сампил 2006 оноос олон улсын төслөөр эхлүүлсэн “Гэр эмчилгээ”-нийхээ талаар танилцуулж, СЭМҮТ-ийн эмчилгээнд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хослохоос гадна эмчлүүлэгчдийг нийгмийн харилцаанд оролцуулж, амьдрах чадавх бий болгох явдал ихээхэн чухал болохыг онцолсон юм. Мөн Амбулаторын эрхлэгч, Анагаах ухааны доктор Т.Ганцэцэг, Хоёрдугаар клиникийн эрхэгч, Үйлдвэрний эвлэлийн хорооны дарга Б.Алтанзул нар төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, ажиллах нөхцөл, цалин хангамж болон салбар хоорондын буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээний хамтын ажиллагааны эрх зүйн болон зардал, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатайг дурдсан юм.

Төвийн захирал, удирдлагууд эмчилгээ, тусламж үйлчилгээндээ шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын асуудалд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хариулахдаа, тус төвөөс тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нийт 10.0 тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирүүлснийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн юм. Сүүлийн хоёр жилд тус төвд 1.2 тэрбум төгрөгийн засварын ажил хийгдсэн бөгөөд Сүрьеэгийн тасгийн засвар, агааржуулалтын системийн шинэчлэлд 300.0 сая төгрөг зарцуулсан байна.

Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөллөөс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч, сэтгэцийн эрүүл мэндийн эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын харилцаа, уялдаа холбоог нягтруулах болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн нийгэмд чиглэсэн урьдчилан сэргийлэх, олон нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 22 цаг 56 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 23 цаг 0 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 1 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 23 цаг 10 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 23 цаг 28 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 23 цаг 35 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 23 цаг 43 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 23 цаг 50 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Уржигдар 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Уржигдар 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Уржигдар 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Уржигдар 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Уржигдар 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Уржигдар 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Уржигдар 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Уржигдар 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Уржигдар 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top