x

Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ,

"Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрх чөлөөт Монгол Улсын иргэн Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн баярын мэндийг  Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Өнөөдрөөс 101 жилийн өмнө 1924 оны арван нэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчид анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь үндэсний ой санамжид үүрд тод дурсагдах түүхэн гавьяат үйл хэрэг билээ.

Эртний түүхт, Их Монголын гал голомтыг бадраасан бидний өвөг дээдэс түүхэн цаг үе, нийгмийн хөгжлийн чиг баримжаандаа нийцүүлэн 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульдаа засаглалын хэлбэр, агуулгыг баяжуулан тусгаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үе дамжин, дархлан бэхжүүлж ирснийг бид хэрхэвч мартах учиргүй.

1990 оны цагаан морин жил Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилал, эрх чөлөөт нийгмийг сонгож, дэлхийн жишигт нийцсэн төрийн удирдлагын хэлбэртэй болох түүхэн замыг нээсэн. 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйл “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” гэж эхэлдгийг Та бид мэднэ.

“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх” үндсэн эрх, үндсэн зарчим, нийгмийн гэрээ болсон шинэ Үндсэн хуульдаа тунхаглан заасан билээ.

Бүгд найрамдах засаглалын мөн чанар нь ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллага-парламентаараа уламжлан, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газрыг байгуулах, засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагуудын харилцан уялдаа хамаарал, үүрэг, хариуцлага, хяналт тэнцлийг хангахад оршдог. Нөгөө талаас  ард түмний элч төлөөлөгчид болсон парламент өөрийг нь сонгож байгуулсан иргэд, ард түмнийхээ эрх, эрх чөлөө, хүсэл мөрөөдлийг илэрхийлэн хамгаалах, сайн сайхан амьдралын үндсийг бүрдүүлэх явдал билээ. 

Аливаа түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн утга учир нь зөвхөн амрах, баярлах бус өчигдөр ба өнөөдрийн огтлолцол дээр алдаа оноогоо дүгнэж, тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харж, шинэ түүхээ бүтээхэд оршдог. 

Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсон миний бие парламентыг 

Нэгдүгээрт, Олон ургальч үзэл, мэргэжлийн мэтгэлцээний чөлөөт индэр, өргөн талбар байлгах

Хоёрдугаарт, Шинжилгээ судалгаа, шинжлэх ухаан, их өгөгдөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн өргөн оролцоо үндэслэн тулгуурласан цаг үе, хэрэгцээ шаардлагад яв цав нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах

Гуравдугаарт, Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх

Дөрөвдүгээрт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн болгон төлөвшүүлэх. Эдгээр үндсэн дөрвөн зорилтыг тавин ажиллаж, парламентын дархлаагаа бэхжүүлэхийн төлөөх зүтгэх болно.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх чөлөөг дархлан бататгахын төлөө хийх ажил, шийдэх асуудал их байна. Төрийн дээд эрх гагцхүү ард түмний гарт байдаг Бүгд найрамдах засаглалын мөн чанар, жинхэнэ утга учрыг ямагт санаж, Монгол Улсын иргэний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгах нь энэ удаагийн парламентын үндсэн зорилго байх болно.

Улсын Их Хурлын баталсан хийдэл давхардалтай, хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилнө. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгааг 36 сар болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, орон нутагт нь түлхүү үлдээн, санхүүгийн хувьд бие даах боломжийг нээх, данхар, том төрийг ухаалаг, цомхон төр болгох, төрийн өмчит компаниудыг татан буулгах, нээлттэй болгох, төрийн эдийн засаг дахь хэт оролцоог хумих, хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, өмчлөх эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах зэрэг хөгжил дэвшил, шударга ёс, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзсан эрх зүйн иж бүрэн багц өөрчлөлтийг өрнүүлэх болно.

Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж, Засгийн газрын бодлого, 4 жилийн үйл ажиллагааны биелэлтэд хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж шаардаж ажиллах болно.

Эрх чөлөөт, тусгаар Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэндийг дахин хүргэе.

Мөнх тэнгэрийн Монгол орон мандан бадрах болтугай" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 53 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top