x

Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал

-Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага Оюу толгой шүү дээ. 2016 оны арваннэгдүгээр сарын 17.

-Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу толгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх уурхайтай болж байгааг дэлхий дахинд зарлаж байна. 2023 оны гуравдугаар сарын 13.

Эхнийх нь Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр илэрхийлсэн байр суурь. Удаах нь 31, 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн Гүний уурхайг ашиглалтад оруулах үеэр хэлсэн үг. Нэг нь Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойшхи анхны олон улсын түүхэн төслийг эхлүүлэх шанг нь татсан бол нөгөөх нь хүчин чадлаараа дэлхийд дөрөвдүгээрт орох Гүний уурхайг Засгийн газрын тэргүүний хувиар хүлээж авсан нэгэн.

1920-оод оноос коминтернийн бодлогоор гаднын пүүс, компаниудыг хөөж гаргаснаас хойш Монгол Улсад “Гуравдагч хөрш”-ийн орон зай үндсэндээ үлдээгүй. Ардчиллын эхэн үед ч ОХУ, БНХАУ хэмээх аварга хоёр хөршөөсөө давж, аль нэг орноос, “Гуравдагч хөрш”-өөс томоохон хөрөнгө оруулалт татсан туршлага бидэнд байсангүй. Тийм улс төрийн эр зориг гаргах Засгийн газар, парламентын бүрэлдэхүүн ч гараагүй байв, 2009 оныг хүртэл шүү дээ.

Гагцхүү 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын анхны гэрээг байгуулснаар ардчиллаас хойш анхны бөгөөд цорын ганц мега төслийг хөдөлгөж, эдийн засаг 10 дахин томорсон нь саяхны л дүр зураг. Ямар сайндаа л С.Баяр “Намайг Ерөнхий сайд байхад их наяд гэдэг тоог мэддэггүй байв. Тэрбум гэхээр ухаан алддаг байлаа” хэмээн шогширч байх вэ дээ.

Хамгийн гол нь, Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг зурсан 2009 оноос өнөөдрийг хүртэлх 15 жилийн хугацаанд Монголын улс төр, нийгэмд юу болж өнгөрөв, ямар өөрчлөлт гарав гэдгийг товчхон тоо баримтад тулгуурлан харьцуулж үзье. Сайн, муу хоёр мэдээ байна, алийг нь эхэлж сонсох вэ? гэх асуулт шиг. Хариулт нь маш энгийн бас тодорхой. Жишээ нь, аливаа асуудлыг хөндөхдөө, олон нийтэд хүргэхдээ бүхэлд нь, бүрэн зураглалаар нь биш өөртөө хэрэгтэй факт ярих нь улстөрч хүний онцлог. Алаг цоог юмны аль нэгийг нь ярьдаг гэсэн үг. Сайныг нь хүргэх үү, эсвэл саарыг онцлох уу гэдэг нь тухайн улстөрчийн сонголт. 

Эл зүй тогтлоор Оюу толгойгоос өөр асуудал Монгол Улсад байхгүй юм шиг хашгирч, дуугарч, нийгмийн ой тоонд ёстой л нүдэнд харагдаж, чихэнд хоногштол ам халсан улстөрчид олон уу гэвэл олон. УИХ-ын гишүүн болсон нь ч байна, улиран сонгогдсон нь ч бий. Аливаа юмны хар, цагааныг адилтгаж ярих, балансыг тэнцүүлж харахаас илүүтэй аль нэгийг нь санаатай, магад санамсаргүйгээр ярьсны гор нь ийн тодорч, томордог, улстөрч хүний араншин ийм зүйл рүү хөтөлдөг. Яг л хэдэн сохор хүн заан хэмээх жигтэй амьтныг сонссон даруйдаа хүрч, мэдрэхээр хааны ордныг зорьдог шиг.

Хошууг нь могойтой, хөлийг нь баганатай, чихийг нь дэвүүртэй бүр үр тариа шигших тортой, өөр нэг нь аварга бөмбөртэй гэдсийг нь харьцуулж хэлдгээс аль нь ч зааныг бүрэн тодорхойлж чадаагүй. Хэт дэгсдүүлж, бас үнэнээс хол зөрүүтэй хариултыг өөрсдийн бодсоноор хэлсэн нь тэр. 

Үүн шиг ард түмний мэдэх эрхийг хангах нэрийн дор улстөрчдийг дахин тодруулах уу, цагааныг биш харыг онцолж, өлгөж авах уу гэдэг нь тухайн хүний санал сэдлээс шууд хамаарах асуудал. 

Угтаа бол Оюу толгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулсан 2010 оноос үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, татвар, хураамж, ажилчдын цалинд 53.3 их наяд төгрөгийг зарцуулсан талаарх тоон мэдээлэл цахим хуудаст “шилэн” байдлаар байна. Хэн бүхэн ороод үзэх боломжтой нээлттэй мэдээлэл.

Бодоод үз дээ, 53 тэрбум биш 53 их наяд шүү. Мөн тус компанийн тайланд “Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа. Энэ нь өдөр бүр дунджаар 24 тэрбум төгрөг гэсэн үг юм” гэжээ.

Эдийн засаг, санхүүгийн ойлголттой хэн ч Монгол Улс энэ хэмжээгээр эдийн засгаа тэлж, үр шим хүртэж байгаа гэдгийг ойлгох нь лав.  Харин Оюу Толгойн өр төлбөрт өдөрт 10 тэрбум ам.доллар төлж байна гэдэг нь хэтэрхий өрөөсгөл, хий хоосон тоо.

Зөвхөн 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар татвар хураамж, бусад төлбөрт 1.6 их наяд төгрөгийг төлсөн байгаа юм. Ойролцоогоор 450 сая ам.доллар энэ төслөөс Монголын эдийн засагт шингэсэн гэсэн үг. Үүнийг 365 хоногт хувааж тооцвол өдөр 1.2 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж байна. Урт хугацаандаа энэ тоо 600-800 сая ам.долларт хүрэх тооцоолол бий. Тэг дундуур нь буюу 700 сая ам.долларт хүрэхэд өдөрт долоон тэрбум төгрөгийг оруулна. 

Хоёрдугаарт, Оюу толгойн бүтээн байгуулалтад зарцуулсан зээл бол Монголын ард түмнийх бус хөрөнгө оруулалтаа татаж, босгосон “Рио Тинто” группийн зээл. Төдийгөөс өдий хүртэл бий болгож байгаа бүхий л үйл ажиллагаа, ашиглалтын зардалд Монголын Засгийн газар ямар нэгэн баталгаа гаргаагүй, гаргаж байгаагүй учраас гэнэтийн эрсдэл үүссэн тохиолдолд буух эзэн, буцах хаяг нь “Рио Тинто”-гийнхон өөрсдөө. Эцсийн хохирлыг бид биш тэд үүрнэ. Төслийн гуравны хоёр буюу 66 хувийг эзэмшиж байгаагийн хувьд. 

Гаргасан зардлаа нөхсөний дараа авсан төлбөрөө барагдуулж, ногдол ашгаа хуваарилах нь ямар ч компанид байдаг бизнесийн эрүүл зарчим. Үүнийг Монголын улстөрчид хүлээн зөвшөөрөх ёстой нь гашуун үнэн юм.

Ойрын жишээ, олон нийтийн анхаарлын төвд ороод буй Оюу толгойн зээлийн хүүд хамаарах асуудал дан ганц “Рио Тинто” группээс бус Лондонгийн мөнгөний төв болсон банк хоорондын зээлийн хүү болох лайборын (LIBOR) хэлбэлзлээс шууд хамаардаг.  Тэр нь одоо өөрчлөгдөөд софроор (SOFR - Secured Overnight Financing Rate) тодорхойлогддог болсон. 2011 онд хүүгийн хэмжээ 1-3 хувьд хэлбэлздэг байсан бол өнөөдөр 5 хувьд хүрчээ. Хамгийн оргил үедээ хүрсэн гэсэн үг. Зээлийн хүү 11.1 хувьтай байгаа шалтгаан нь энэ. Сүүлийн 3 жилийн хугацаанд 10 хувийг давжээ. Тэрийг байнга 10 хувь давсан мэт ярих нь мэдсэн ч мэдээгүй юм шиг яваатай агаар нэг. 

Гэхдээ Монголын Засгийн газар, Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээнд сууж, зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэгдэж, зарчмын шийдэлд хүрч тохиролцлоо. Сайн мэдээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, ашиглалтад оруулсан Оюу Толгой өдгөө бодитоор мөнгө олох хэсэг рүүгээ орох гэж байна. Бас сайн мэдээ. 

Харилцаанаас харилцаа үүсдэг. Хий хоосон хийрхэх тусам улстөржилт л олширно. Нэг центийн хөрөнгө оруулалт гаргаагүй нь үнэн ч, хувь эзэмшиж байгаагийн хувьд Монголын тал төслийг цааш тогтвортой явуулах баталгааг хангах нь өнөөдөртөө чухал, ирээдүйд хэрэгтэй. Эргээд “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хамгийн бодитоор хэрэгжүүлж байгаа төсөл учраас дараа дараагийн хөрөнгө оруулагчдыг татахад, оруулж ирэхэд эерэг мессеж өгнө үү гэхээс сөрөг оноо болж буухгүй нь лав.

Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш зөвхөн боловсролын салбарт гэхэд 152 гаруй сая ам.доллар хөрөнгө оруулалт хийжээ. Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон бүх талбайг 2027 он гэхэд нөхөн сэргээх санаачилга хэрэгжүүлж байна. 

Үнэнийг хэлэхэд хариуцлагагүй уул уурхайд нэрвэгдэж, эвдэгдэж, сүйтгэгдээд эзэнгүй үлдсэн талбай Монголын говьд, 1000 гаруй км-ийн цаана үйл ажиллагаа явуулдаг компанид хамаатай юу гэвэл хамаагүй. Гэхдээ нийгмийн хариуцлага гэдэг хэрэгтэй цаг үедээ хаана ч хөрөнгө оруулж болдгийн бодит жишээ нь, Сэлэнгэ аймагт хийж буй нөхөн сэргээлт юм. Сайн ч жишиг, сайн ч хөрөнгө оруулалт. 

Ерөөсөө л бид асуудлын хар талыг нь түрүүлж мэдээллэж, онцолж, оноо авахыг урьтал болгодгоос биш эсрэгээрээ цагааныг яривал илүү дарж болдгийг харж болох Оюу толгойн хэдхэн жишээнээс харж болно. Эсрэгээрээ улстөрчид нь эл том төслөөс өөрт хэрэгтэй гэж үзсэн фактаа сорчилж, ангилж аваад улс төрийн тайзан дээр таанц эргээд байвал энэ улсад хөрөнгө оруулж, эрсдэл гаргах үндэстэн дамнасан групп, компани хэзээ ч орж ирэхгүй. Юу үнэн энэ л үнэн!

С.Гандөл, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Desire Moreau (94.154.124.84)
    I started with €5,000, then added €18,000, then €37,000 more, almost all my life savings plus money I borrowed from my sister. In three months I had transferred €87,400 to various wallets they provided. When I finally asked to withdraw €120,000 of profit, the excuses began, tax fees, wallet upgrade, compliance hold. Then the group disappeared and my contacts blocked me. I was devastated, ashamed, and couldn't sleep. I filed reports with the police and Action Fraude, but they said recovery was almost impossible. For weeks I searched online every night and discovered Alpha Spy Nest, a forensic digital investigations team specializing in cryptocurrency scams. I sent them a desperate email at 3 a.m. Within 24 hours, they replied. They asked for all chat exports, transaction hashes, wallet addresses, and screenshots. Their fee was reasonable and success-based. For the first time someone explained exactly what had happened, it was a classic pig butchering scheme run by a criminal syndicate in South-East Asia. For six weeks their blockchain analysts traced every USDT and ETH transaction through mixers, exchanges, and OTC desks. They built an airtight forensic report and worked with French cybercrime units and international partners. In September 2025, €72,300 was frozen in a Binance account belonging to one of the money mules. Thanks to Alpha Spy Nest’s evidence and relentless follow-up, the funds were released and returned to me in October, minus their agreed fee. I lost €15,000 forever, but I got back most of my money when everyone said it was gone forever. More importantly, I regained hope and dignity. Alpha Spy Nest didn’t just recover funds, they gave me back my life. If you’ve been scammed on Telegram or anywhere else, don’t give up, contact real forensic experts like Alpha Spy Nest, via: (www.alphaspynest.org).They are the reason I can look my children in the eyes again.
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.184)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Бат инженер (202.9.41.103)
    Энэ чинь харин овоо бичиж
    2025 оны 11 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелийн шагналаа гардуулжээ 9 мин Австралид 16-гаас доош насны хүүхдийн 5 сая орчим сошиал хаягийг устгажээ 10 мин Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 12 мин Замын түгжрэлийг бууруулах "Олон түвшний уулзвар" төслийг хэрэгжүүлнэ 17 мин Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа 1 цаг 24 мин Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ 2 цаг 3 мин Онцгой байдлын байгууллага "what3words" программыг ашиглаж байна 2 цаг 12 мин АНУ Монгол зэрэг хэд хэдэн орны иргэдэд цагаачлалын виз олгохоо зогсоолоо 2 цаг 14 мин БНХАУ-ын гадаад худалдааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 17 мин “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулна 2 цаг 18 мин Битүүний ажлын өдрийг шилжүүлэх эсэх талаар иргэдээс санал авч байна 2 цаг 19 мин Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Сэлэнгэ аймагт болно 2 цаг 19 мин Томуу, томуу төст өвчний үеийн сургалтад 750 гаруй эмч хамрагджээ 2 цаг 20 мин “Сүүн дархлаа” хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ 4 цаг 6 мин Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна 4 цаг 8 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдтай уулзав 4 цаг 9 мин Германы эдийн засаг хоёр жилийн дараа өсөлтөд шилжив 4 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 21 мин Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд хамгааллын "Асуудал-шийдэл" аян хэрэгжиж байна 4 цаг 22 мин АНУ-ын шахалтаар Иран 800 хүнийг цаазлахаа больсон гэж Д.Трамп мэдэгдэв 4 цаг 23 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Ираны ард түмэн тэмцэж байна Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт... Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наад... Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа
Top