Өнөөдөр монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр.
Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Төрийн далбааг мандуулах ёслол өнөөдөр төв талбайд болов.
Төрийн далбааг орой нар шингэхээс өмнө буулгана. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нэгээс дээш хоног үргэлжлэх тохиолдолд сүүлийн өдөр далбааг буулгадаг.









