x

Ж.Жамъянтив: Төрийн албаны тухай хуулийн чадамжийг бүрэн дайчлах ёстой

Боловсрол судлалын докторант Жамъянжавын Жамъянтив.

-Шинээр батлагдсан Төрийн албаны тухай хууль 2019 оны эхнээс хэрэгжиж эхлэх нь. Та орон нутгийн төрийн үйлчилгээний албанаас төрийн захиргааны болон улс төрийн албанд сум, аймагт удирдах ажил хийж байсан хүний хувьд энэхүү хуулийн боловсруулалт, хэрэгжилт үйлчлэх чадамжийг хэрхэн харж байна вэ? 

-Монгол Улсад хууль эрх зүйн шинэтгэл, төрийн байгууламж тогтолцооны амжилт ололт байгаа ч баталсан хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэг л асуудал болоод байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээр төрийн захиргааны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг нарийвчлан тодорхойлж өгснөөр төрийн албыг улс төрөөс хараат бус мэргэшсэн тогтвортой байлгах, тэдгээрийн нийгмийн баталгааг хангах, төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох чиглэлээр харьцангуй сайн хийжээ.

Аливаа баталсан хуулийн чадамжийг бүрэн дайчлах явдал бол хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын менежмент, мэрийлт оролцооноос хамаарна. Мөн улстөрчдийн ёс суртахуун ч нөлөөлнө. Хуулийн чадамжийг нь бүрэн ашиглахгүй байдал цөөнгүй бий. Тухайлбал, төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журмын хэрэгжилт загвар төдий байна. Сэлгэн ажиллуулах нь үндсэн хоёр зорилготой.

-Тодруулбал?

-Нэгдүгээрт, хувь хүний манлайлах чадвар, удирдлагын сайн менежмент зарим тохиолдолд хүчтэй харизмыг өөр орон нутаг, байгууллагад түгээн дэлгэрүүлж нутагшуулах хэрэгтэй.Хоёрдугаарт, удирдлагын сайн менежменттэй, хэвшиж тогтсон сайн соёлтой байгууллагын ажлын сайн туршлага, менежментийн ур чадвар, үнэт зүйлсээс богино хугацаанд сэлгэн томилсон ажилтнаа сурган дадлагажуулж хандлага, зан үйлийг өөрчлөн үйлдэн суралцуулах юм.

Сэлгэн ажиллуулах гэдэг нь тасалгааны үхмэл агаарыг салхивч онгойлгож шинэ агаарын урсгалаар сэлгэхтэй төстэй юм. Өмнөх тогтолцооны үед удирдах ажилтныг төр засгийн бодлогоор сэлгэн ажиллуулдаг байсан. Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү, Р.Минжүүр, Ү.Аварзэд гэхчлэн шилдэг менежменттэй аж ахуйн сайн удирдагчид олон газрын ажлыг сайжруулсан байх жишээтэй.

“Нэг албан тушаалд арван жилээс илүү ажиллавал тэр хүний сайн чанар нь шингэж дуусаад муу чанар нь шингэж эхэлдэг" гэж Америкийн менежментийн эцэг гэгддэг Петер Дракер хэлсэн байдаг. Шинэ газар, хамт олны дунд ажиллах нь тухайн хүний хэвшиж тогтсон хандлага ажлын арга барил, үйл ажиллагааны “хайрцаглагдсан” байдлыг эвддэг эерэг нөлөөтэй байдаг.

Ухаантай хүмүүс үүнийг мэдэрч ажлын байраа сэлгэе, шинэ хамт олны дунд, шинэ уур амьсгалд очъё гэдгээ мэдрэмж зөн совингоороо ухамсарлан ойлгож хэрэгжүүлж чаддаг.

-Төрийн албыг тогтвортой байлгахад таны бодлоор удирдах албан тушаалтнуудын хандлагад хамгийн түрүүнд юуг өөрчлөх шаардлагатай вэ?

-Төрийн албаны халаа сэлгээ томилох эрх бүхий хуулийн этгээдийн хүсэл хандлагаас зонхилон ха-маарч байгаа. Улс төрийн нөлөө, шударга бус томилгоог багасгахын тулд сонгогдсон болон томилох албан тушаалтны ялгаа заагийг л тодорхой болгох ёстой. Төлөөллийн ардчиллын байгууллагаар сонгогдсон хүмүүс нэр хүнд нь буурахгүй, сонгогчдын дэмжлэг авч байвал хэдэн ч удаа сонгогдох боломж нээлттэй.

Харин хуулиар томилох эрх бүхий албан тушаалтнууд “томилох” гэдэг үгийг мөн чанараар нь хэрэгжүүлэх хүсэл зориггүй байгаад л хамаг зангилаа оршиж байна.

-Жишээлбэл?

-Бүх шатны шүүгчийг томилох эрх улсын Ерөнхийлөгчид байна. Иргэдийн зөрчигдсөн эрхийг эрх мэдэлтнээс хамгаалах эцсийн найдвар болсон шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцээд, шалгуур болзлыг бүрэн хангасан хүмүүсийг батлах, албажуулах эрхийг л хуулиар Ерөнхийлөгчид өгч буй хэрэг юм. Түүнээс бус тухай хүний талаар элдэв шалгуур, таамаг баримжаа тавьж томилно, эс томилно гэсэн сонголтын эрхийг өгч буй хэрэг биш юм.

Яагаад шүүгчийг томилох эрхийг заавал төрийн тэргүүнд хуулиар олгоод байна гэдэгт утга учир байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хараат бус мэргэшсэн шүүгчийн эрэмбэ зиндаа, ажлын нэр хүндийг өргөж ёс суртахууны хариуцлага хүлээлгэж, шударга ёсны хүлээлт, итгэл найдлагыг төрийн тэргүүний зарлигаар гардуулж буй хэрэг мөн. Төрийн албаны тухай хуулиар тэргүүн болоод эрхэлсэн түшмэлийн зэрэг дэвийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд олгож буй нь дээрхтэй агаар нэг утгатай.

Иймд томилох эрх бүхий хуулийн этгээд зохих болзол шалгуур хангасан хүнийг хүсэл зоргоосоо үл хамааран батлах, албажуулах үүрэгтэй гэсэн хуулийн зарчим, ухамсар хандлагыг төрийн албанд бодитойгоор нэвтрүүлж төлөвшүүлж чадвал төрийн алба мэргэшсэн тогтвортой байх мерит зарчим бүрэн утгаараа хэрэгжих юм.

Өнөөдөр сонгогдсон улс төрийн албан тушаалтан доод хүмүүсээ өөртөө нийцэх, дуулгавартай байх, өгсөн үүрэг чиглэлийг эрх зүйн хувьд зөв бурууг нь үл харгалзан ягштал биелүүлэх хүн хайгаад эхэлдэг ийм замаар сандал суудлын хэрүүл, халаа сэлгээ тасрахаа байсан тогтолцоо оршсоор байгаа. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх дүрэм журам, стандартыг илүү нарийвчлан, уялдаа холбоог сайжруулан, хэтийн стратеги зорилтод нийцүүлэн боловсруулан гаргаж эхнээс нь зөв механизмаар хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

-Төрийн алба мэргэшсэн тогтвортой, ил тод хариуцлагатай байхад төрийн албан хаагчид өөрсдөө ямар байх ёстой вэ?

-Юуны өмнө парламент бол олон ишт үзэл уралдуулах, шүүн хэлэлцэх мэтгэлцээний нээлттэй талбар бөгөөд парламентын гишүүд олон сонгогдохынхоо хэрээр мэргэшсэн байдал нь хангагдана. Ямар намын гишүүн байхаас үл хамааран олон удаа сонгогдсон гишүүд бол Монгол төрийн алтан аргамжаа, үнэт капитал юм. Даанч ингэж ойлгодог иргэн хүн, ийм үнэлэмж, нэр хүндийг ард түмнээсээ тогтвортой хадгалсан хүн цөөн байгаа нь харамсалтай хэрэг шүү.

1995 онд Төрийн албаны тухай хууль батлагдсанаас хойш төрийн хуулийг хэрэгжүүлэх гол үүрэг бүхий албан тушаалтан болох “түшмэд"-ийн засаглалыг улс төрөөс ангид, мэргэшсэн тогтвортой, ил тод хариуцлагатай, өндөр чадамжтай хадгалах асуудал хөндөгдсөөр ирсэн билээ.

Монгол төрийн уламжлалд түшмэд хүний нэр төр, байр суурь, ухаан чадал үеийн үед дээгүүр тавигдсаар ирсэн. Төрийн түшмэд хүн хуулийг хэрэгжүүлэхдээ ухаан мэдлэгээр, алсын хараагаар, шударгуу ёсны зарчмаар, эв эеэр, зөвшилцөх ухааруулах нарийн аргаар, энэрэн нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж гэмээ нь нэр төр, алдар хүндийн хувьд өндөр байхыг сургасан байдаг.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Анандын Амар агсны тухай “...ухаан шүүж, насыг зарсан, ааль номхон, сэтгэл зөөлөн нигүүлсэнгүй, чин зориг гайхамшиг, намтар түүх гэгээн, эд хав нэвт, эрдэм соёлд хичээнгүй нягт, зан ааш төрөлхийн шударгуу, тулх ноён нуруутай” хэмээн тодорхойлсон нь түшмэд хүний дээд чанарын илэрхийлэл юм. Төрийн албаны тухай хуулийн өмнөх өөрчлөлтүүд түшмэдийн засаглал улс төрийн сонгуулийн үр дүнгээр хэмхэрч унадаг спойл зарчмаар бус, мэргэшсэн тогтвортой, ил тод хариуцлагатай, өсөлт хөгжилтийн карьерын тогтсон системтэй \чадахуйн\ мерит зарчимд суурилж ирсэн.

Иргэний нийгмийн төлөөллийн ардчиллын байгууллагыг төрийн жинхэнэ албан хаагчдаас илүү санхүү бизнесийн нөлөөллөөс хамгаалах нь чухал болсныг өнөөгийн нийгмийн үйл явц зураглан харуулж байна. 

Бизнесийн хүмүүс бол капитал хуримтлагдаж буй хөгжлийн эхэн үед төрийн албаны хүмүүстэй харьцуулахад ашиг сонирхлоор хамгаалах биет болоод биет бус зүйлс ихтэй, мэдээллийн давуу байдлаа хувийн зорилгодоо ь ашиглах хүсэл зориг илүүтэй төрж болохуйц онцлогтой хүмүүс шүүдээ. Байгалийн хуулиар бол аливаад нэвчих чадвараа хэрэгжүүлэх орон зайн талбар ихтэй хүмүүс юм.

Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг илүү-тэй хангаж бизнесийн ашиг сонирхол төрөхөөс урьдчилан хамгаалах эрх зүйн болоод эдийн засгийн давхар хамгаалалтыг бэхжүүлэх ёстой. Төрийн албаны ил тодын зарчмыг бүрэн утгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх иргэний нийгмийн хяналтыг бэхжүүлэн чангатгах ч үүнд нэн хамаатай.

-Төрд ажиллах шалгуурыг бол өндөрсгөх хэрэгтэй байх?

-Нөгөө талаас төрийн хуулийн дархлаа, бамбайтай гээд түшмэд хүний шалгуурыг даахгүй, өөрийгөө сургаж бэлтгэхгүй, ёс бусын ашиг сонирхолд хутгалдваас төрийн алдар хүндийг сэвтээж, дархлааг сулруулна. Иймд төрд ажиллах болзол шалгуурыг өндөрсгөж одоогийн шүүлтүүрийн нүхээ нарийсгах, олон давхар болгох шаардлага тулгарч байна. Энэ бол шинэ хуулийн амин сүнс гэж хэлж болно байх аа.

Мөн захын иргэд үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчдыг элдвээр доромжлох, гүтгэх зарим тохиолдолд их бага халдлага хүчирхийлэл хийх байдал газар авч байна. Төрөөс албан хаагчдаа хамгаалах талаар соёл гэгээрлийн болоод олон төрлийн ажил зохион байгуулах шаардлагатай болжээ. “Энэ байдлыг зорилго чиглэлтэй хийхгүй бол чадвартай сэтгэлтэй хүмүүсээ алдаж ур чадварын хомсдолд орно.

-Төрийн албанд сайн хүмүүс цуглуулах гол ажил сонгон шалгаруулалт мэргэшлийн шалгалтууд биз дээ. Энэ ажлыг зохион байгуулахад цаашид юу анхаарах ёстой вэ?

-Төрийн албаны зөвлөлийн нэг чухал үүрэг бол төрийн албаны мэргэшлийн шалгалт болоод сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах эрэлт нийлүүлэлтийн хүлээгдсэн хэрэгцээ, зохицлыг хангах тухай асуудал юм. Төрийн албаны тухай хуулиар сорил шалгалтуудын агуулгыг тодотгон томьёолж өгсөн нь ахиц дэвшил хэмээн харагдаж байна. 

Гадны улс орнуудад хэрэглэдэг ярилцлагын олон төрөл хэлбэрийг авч ашиглах нь мөн л төрийн албаны хуулийн чадамжийг бүрэн ашиглах асуудалтай холбогдох ба үүнийг авч хэрэгжүүлэхэд заавал тухайн хуулийн тусгайлсан зохицуулалт шаардлагагүй юм.

Хөндлөнгийн оролцоог хангасан янз бүрийн түвшний ярилцлагын үр дүнд шинжилгээ хийвэл хувь хүний төрөлх ухаан билэг, боловсрол мэдлэгийн түвшин, ааш араншингийн байдал, хичээл зүтгэлтэй чанар, өсөж төлөвшсөн орчин хүмүүжил илүү тодорхой болно.

Иймэрхүү байдлаар л сонгон шалгаруулалт, мэргэшлийн шалгалтын үр дүнг сайжруулж төрд ажиллах шүүлтүүрийг сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. Өндөр төрд өөдлөх ирээдүйтэй ажилт-наар шалгаруулан авсны дараа ажлын байран дээр үлгэрлэн болон үйлдэн суралцах хөгжил хэрэгцээг хангах, төрийн байгууллага бүр суралцагч байгууллага байх гэхчлэн хийх ажил мундахгүй биз ээ.

-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл шинэ хуулиар чамгүй нэмэгджээ. Энэ байдлыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

-Төрийн албан хаагчийг хууль зөрчиж халсан албан тушаалтан өөрөө төрийн албанд дахин орох эрхгүйгээр халагдах, хууль бусаар дахин дахин халсан бол шийдвэрийг нь шууд хүчингүй болгох, хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбоотой буруу шийдвэрийг Төрийн албаны зөвлөл өөрчлөх буюу хүчингүй болгох гэхчлэн дэвшилтэт заалтууд орсон байна.

Зарим эрх мэдлийг нэмэгдүүлсэн байдлыг "удирдаж чадахгүй хүн ямагт эрх мэдэл булаагч болцгоодог” гэсэн утгаар ойлгож болохгүй ээ гэж бодож байна. Төрийн албатай холбогдон гарсан гомдол маргааныг зүй зохистой, амжилттай, чирэгдэл багатайгаар шийдвэрлэхэд дээрх эрх мэдлийн нэмэгдүүлэлт зайлшгүй чухал байжээ.

ХБНГУ-д сахилгын шийтгэлийг долоон шатлалтай хэрэгжүүлдэг бөгөөд ажлаас халах эрх бүхий албан тушаалтанд болон зөрчил гаргасан төрийн албан хаагчид тус тусад нь зориулан зориулан зөвлөгөө, лекц, шүүмжлэлт харилцан яриа өрнүүлэх, сануулга хүргүүлэх, санамж анхааруулга өгөх зэрэг олон хэлбэрийг ашиглаж дахин дахин сахилгын шийтгэл гаргуулахгүй байх, үүдэн гарах үр дагаврыг нь таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна. Энэ мэтчилэн Төрийн албаны тухай хуулийн чадамжийг ашиглах олон боломж нээлттэй байгаа гэж бодож байна.

Төгсгөлд нь, Францын зохиолч Р.Ролланы “Тушааж сурах, захирагдаж сурах нь хоёр туйл бөгөөд бөмбөрцөг бүтээхэд хоёр туйл хэрэгтэй адил чухал" гэсэн үг төрийн удирдах болоод гүйцэтгэх бүх албан хаагчид нэн хамаатайг онцлон хэлмээр байна. Төрийн албан хаагчид замбараагүй байдлын ихсэх чиглэл рүү тэмүүлсэн байгалийн хуулийн зөнд хөтлөгдсөн олон нийтийн тэмүүллийг хязгаарлахад л чиглэн ажиллах ёстой.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав 15 цаг 33 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ 15 цаг 43 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна 16 цаг 45 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла 17 цаг 48 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 21 цаг 33 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ Уржигдар 16 цаг 02 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв Уржигдар 16 цаг 01 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 15 цаг 59 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина Уржигдар 15 цаг 37 мин Ихэнх нутгаар дулаарна Уржигдар 15 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна Уржигдар 14 цаг 21 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? Уржигдар 12 цаг 11 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ Уржигдар 11 цаг 53 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ Уржигдар 11 цаг 47 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна Уржигдар 11 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Уржигдар 10 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ Уржигдар 10 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ Уржигдар 09 цаг 56 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ Уржигдар 09 цаг 37 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top