x

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна

Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийсэн нэг өөрчлөлтийг засах талаар өнгөрсөн хавраас эхлээд улс төрийн хүрээнд нэлээд хөдөлгөөн өрнөж байна.

Тэр нь Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бөгөөд тэр дотроос “Зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх тухай асуудал юм.

УИХ-ын болоод Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүн, улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг энэ өөрчлөлтийг хийхэд оролцохоор болж буй тухай мэдээлэл сүүлийн үед байнга гарах болсон.

Хэрэв Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа бус олон удаа сонгох өөрчлөлтийг хийвэл, энэ нь цаашлаад засаглалын хувьсгал руу хөтөлнө гэдгийг улстөрчид, хуульчид хэлж байна. Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэдэг л зүйл юм.

Энэ байдлаас харахад, мөн гарч буй мэдээллүүдээс үзэхэд Монголын улс төр, хууль эрх зүй, бизнесийнхэн парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гэсэн хоёр талд хуваагдчихжээ. Монголд 1992 оны Үндсэн хуулийн үндсэн агуулга болох парламентын засаглалтай хэвээр байж, үүнийгээ улам батжуулах нь хэрэгтэй юу. Аль эсвэл Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл зохих уу. Ийм хуваагдал үүссэн гэсэн үг. Одоо толгойд нь байгаа хүмүүс тэрийгээ зарлах л үлдсэн байна.

Гэхдээ “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг өөрчлөхийн тулд таван хууль засах шаардлагатай.

Нэгт: Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана, 2.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заажээ. Үүгээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянаж дүгнэлт гаргах эрхгүй гэдгийг зааж өгсөн.

Хоёрт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ” гээд 13.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэж заасан. Энэ мөн л Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусдыг л хянаж дүгнэлт гаргахыг зааж өгсөн байна.

Гуравт: Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, тавдугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай дүгнэлт бий. Түүндээ “Дээрх үндэслэлийн дагуу баталсан Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн долоо дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон дээр дурдсан зохицуулалтын агуулгаас үзэхэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Ерөнхийлөгчид тавигдах нийтлэг шалгуур, шаардлагыг бүрэн зааж, нэг мөр тодорхой тусгаагүй байна. Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг уг хуульд бүрэн тусгаагүйн улмаас дээрх шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх хууль зүйн боломж бүрдэхгүй болох, улмаар эрх зүйн тодорхой бус, хийдэлтэй байдлыг үүсгэж, Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчих үндэслэлийг бүрдүүлсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тухайн үед энэ дүгнэлтээр Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх хаагдаж байв.

Дөрөвт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно” гэж заасан.

Тавд: Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Гучдугаар зүйлийн хоёрт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий.

Тэгэхээр энэхүү Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай дөрвөн хуулийн тодорхой заалтууд, Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны 02 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл эдгээрийг засаж байж Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-оос “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх болж байгаа юм.

Ажиглагч А.Батболд /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 4 цаг 55 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 2 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 11 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 5 цаг 53 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 8 цаг 45 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 6 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 12 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 22 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 31 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 36 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 38 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top