x

Ц.Цэцэгдэлгэрэх: ХОМ гаргагчдын мэдээллийг хураангуй байршуулж байгааг хардах шаардлагагүй

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ /хөрөнгө орлогын мэдүүлэг/- ийг олон нийтэд ил болгосонтой холбогдуулан тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа. Энэ жил хэчнээн хүн мэдүүлэг гаргахаас хэд нь мэдээллээ ирүүлсэн бэ. Хөрөнгөө мэдүүлэхээс зайлсхийсэн хэчнээн тохиолдол гарав. Мөн ХОМ гаргагчийн тоо жилд хэр хэлбэлзэлтэй байдаг вэ?

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Үүний хүрээнд АТГ-аас мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай холбоотой ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа. Энэ жилийн хувьд 40073 албан тушаалтан мэдүүлгээ өгөхөөс хоёр нь мэдээллээ ирүүлээгүй, дөрвөн хүн хугацаа хожимдсон дүн мэдээтэй байна. ХОМ олон нийтэд нээлттэй, ил тод байхаар хуульд тусгасан. Иймээс АТГ-аас 2007 оноос хойш төрийн өндөр албан тушаалтнуудын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 14.1-т зааснаар цахим сайтдаа болон “Төрийн мэдээлэл” сэтгүүлд жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтлээд хэвшсэн. Энэ жилийн хувьд нийт 236 албан тушаалтны мэдүүлгийг өчигдөр / уржигдар/ мэдээллийн сүлжээнд байршууллаа. Ирэх сард яам, агентлагийн хэмжээнд мэдүүлэг гаргагчийн мэдээллийг байршуулна. Тавдугаар сард бусад, зургаадугаар сард орон нутаг гэх мэтээр хуваарийн дагуу ХОМ гаргасан бүх албан тушаалтны мэдээллийг олон нийтэд ил болгоно. АТГ ХОМ гаргадаг албан тушаалтнуудаас 2013 оноос эхлээд цахимаар мэдүүлгийг нь авч эхэлсэн. Үүнийг сайжруулах үүднээс бид жил бүр техникийн шинэчлэл хийж байна.

Тухайлбал, өнгөрсөн жилээс хурд хүчийг нь сайжруулахаас гадна аюулгүй байдалдаа анхаарах үүднээс нарийвчилсан шинэчлэл хийсэн. Үүний хүрээнд энэ жилээс ХОМ-ийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулах ажлыг хийгээд явж байна. ХОМ гаргагч албан тушаалтнуудын тоо өмнөх жилээс 300 гаруйгаар нэмэгдсэн. Учир нь, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалд зарим өөрчлөлт орсон. Дээрээс нь төрийн албаны бүтэц, орон тоо нэмэгдээгүй ч зарим албан тушаалтны зэрэглэл ахиснаар мэдүүлэг гаргах төвшинд хүрсэнтэй холбоотой.

-Хоёр хүн мэдүүлгээ ирүүлээгүй, дөрөв нь хугацаа хэтэрсэн гэж байна. Эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцох вэ, нэр болон албан тушаалыг нь хэлж болох уу?

-Мэдүүлгээ гаргахаас татгалзсан хоёр албан тушаалтны нэг нь төрийн өндөр албан тушаалтан буюу СЕХ-ны гишүүн Б.Билэгт. Энэ хүн болон бусдад нь хариуцлага тооцуулах саналаа холбогдох байгууллагад нь албан шаардлагаар хүргүүлсэн. ХОМ-ээ гаргахаас татгалзсан тохиолдолд Авлигын эсрэг хуулиар нийтийн албанаас шууд халах заалттай. Хугацаа хожимдож мэдүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулдаг.

-Б.Билэгтийн тухайд албан байгууллагад нь хэзээ албан шаардлага хүргүүлсэн бэ. Ямар нэгэн хариу ирүүлсэн үү?

-Хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу бидэнд “Ирэх тавдугаар сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусах гэж байгаа” гэсэн хариу ирүүлсэн. Үүний хүрээнд бид хяналт шалгалтаа ид хийж байна. СЕХ- ны гишүүнийг УИХ-аас томилдог, тусгайлан цалин хөлс авдаггүй буюу нэр төдий гэх мэт зүйл бий л дээ. Тэгэхээр Авлигын эсрэг хуульдаа хамрах хүрээг нь нарийн зохицуулж өгөх хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ. Жишээлбэл, төрийн өндөр албан тушаалтнуудаас хэнээс нь ХОМ авах вэ, зөвхөн удирдах албан тушаалтнуудыг хамруулах уу гэх мэт хуульд өөрчөлт оруулах шаардлага байгааг үгүйсгэхгүй.

-АТГ төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг х ураангуй байдлаар байршууллаа гээд байдаг. Яаг аад дэлгэрэнгүй байж болдоггүй юм бэ гэх хардлага г ардаг л даа. Үүнд та тайлбар өгнө үү?

-ХОМ-т хувь хүний нууцтай хамааралтай зохицуулалт бий. Үүнийг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулсан байдаг . Тиймээс бид хураангуй байдлаар нийт хөрөнгийн дүн, тоо ширхэг зэрэг мэдээллийг нийтэлдэг. Хураангуй гэдгийн цаана тухайн мэдүүлэг гаргагчийн гэрийн хаяг, утасны болон машины дугаар гэх мэт мэдээлэл байдаг учраас үүнийг олон нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ бол хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл шүү дээ. Тэгэхээр яагаад хураангуй мэдээлээд байдаг юм бэ гэдэгт ямар нэг хардлага тээх шаардлагагүй гэдгийг хэлье.

-Ер нь албан тушаалтнууд жил бүр хөрөнгө орлогоо мэдүүлээд хэвшчихсэн үү?

-Та бүхний мэдэж байгаачлан, жил бүр 99.9 хувьтайгаар мэдүүлгээ ирүүлж байгаа.

-Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр хөрөнг ө орлогоо мэдүүлдэг. Гэтэл энэ хүмүүсийн мэдээлэл үнэн зөв эсэхийг хэрхэн хянадаг юм бэ. Төрийн өндөр албан тушаалтнууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн эсэхийг иргэн бид хэрхэн мэдэх вэ?

-Энэ талд мэдээж холбогдох хяналт хийнэ. ХОМ-ийг хянан шалгах хэд хэдэн үндэслэл байдаг. Тухайлбал, өргөдөл гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд. Үүний дагуу зарим мэдүүлэг гаргагчийн мэдээллийг хянаж шалгаад эхэлсэн.

-Тэгэхээр АТГ төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-т нэг бүрчлэн шалгалт хийдэггүй гэсэн үг үү, гомдол мэдээлэл ирэхгүй бол хянаж шалгадаггүй гэж ойлгож болох уу?

-Дээр дурдсанчлан өргөдөл, гомдол мэдээлэл ирвэл эсвэл төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд л шалгалт явуулна. ХОМ- тэй холбоотой гомдол, мэдээлэл ирэхгүй байна гэж байдаггүй. Жилд дунджаар 500-600 мэдээлэлд нарийвчилсан хяналт шалгалт хийдэг. ХОМ-ийг олон нийтэд нээлттэйгээр мэдээлдэг учраас хүмүүсээс өргөдөл, мэдээлэл их ирдэг. Энэ жилийн тухайд бүр ч их мэдээлэл хүлээж авах болов уу гэж харж байна. Учир нь, шүүгч нар хөрөнгийнхөө мэдээллийг цахим сайтад байршуулсантай холбоотой нэлээд их мэдээлэл ирсний дагуу бид холбогдох хяналт шалгалтыг хийж байна. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, энэ жилийн хувьд 40 мянган хүн ХОМ- ээ ирүүлсэн. Эдгээрийг бүгдийг нь шалгах бололцоо үнэхээр байхгүй, хүн хүчний хувьд ч. Ер нь бид төлөвлөгөөт хяналт шалгалтыг өргөн хүрээнд явуулдаг л даа. Тухайлбал, авлигад өртөмтгий, эрсдэл өндөртэй албан тушаалтнуудаас түүвэрлэж шалгадаг. Түүнээс гомдол ирэхгүй байна гээд зүгээр суухгүй. Аль байгууллагын, хэний ХОМ-ийг шалгах вэ гэдэг судалгаагаа гаргаад шалгалтаа хийдэг. Өнгөрсөн жил гэхэд бид УУХҮЯ, АМГ, нийслэлийн ЗДТГ-ын харьяа хэд хэдэн агентлагийн албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгасан.

-Зарим тохиолдолд хуульд заасны дагуу аливаа өргөдөл, гомдол ирэхгүй, эсвэл төлөвлөгөөт шалгалтад хамрагддаггүй хүн бол үлдэх магадлалтай гэсэн үг байх нь ээ?

-Мэдээж ийм зүйл бий. Хуульд заасны дагуу шалгалтуудад хамрагдаагүй бол үлдэж таарна. Гэхдээ хэзээ нэгэн цагт тухайн хүний ХОМ шалгалтад өртөж л таарна. Баримт болж үлдэж байгаа учраас хэзээд хүчинтэй. Тиймээс асуудал гарвал өмнөх оных нь ХОМ-тэй тулгаж үзнэ. Хуулийн хүрээнд нарийвчилсан шалгалтаа л явуулна шүү дээ.

-Хардлага тээхээр хэмжээний ХОМ- тэй байс ан гэж үзсэн учраас л ирг эд гомдол, мэдээлэл гаргадаг байх. Энэ тохиолдолд буюу нарийвчилсан шалгалт хийх явц ад зөрчил дутагдал хэр их илэрдэг вэ?

-Нийтлэг зөрчлүүд гардаг. Хяналт шалгалтын явцад хөрөнгө, орлогоо нуух, зарим нь хайхрамжгүйн улмаас цэг, таслалаа буруу бичсэн болон санаатайгаар хөрөнгөө орхих зөрчил гарна. Энэ тохиолдолд Авлигын эсрэг хуулийн дагуу гаргасан зөрчлийнх нь хэм хэмжээнээс шалтгаалаад хуулийн хариуцлага тооцдог. Жишээлбэл, нэг сарын цалингаас дээш хэмжээний хөрөнгө орлогоо мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол сануулах, нэг жил буюу түүнээс хэмжээний хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан бол нийтийн албанаас халах хүртэлх хуулийн зохицуулалттай.

-АТГ төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг хүлээж авдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэдний хөрөнгөд хэр өөрчлөлт орсон байдаг юм бэ?

-Тухайн тайлантай уялдана л даа. Жишээлбэл, нэг хүн орон сууцтай байж байгаад худалдан борлуулаад орлоготой боллоо гэж бодъё. Орон сууцаа 300 саяар зарлаа гэж бодоход өмнөх жилийнх нь орлого нэмэгдэж таарна. Эсвэл өмнөх жилд байсан хувьцаагаа зарангуут бодитоор орлого орж ирнэ. Тэгэнгүүт л “Энэ хүний орлого ингээд нэмэгдчихсэн байна” гээд шүүмжлээд эхэлдэг. Гэтэл хөрөнгө нь өссөн шалтгаан юу юм бэ гэдгийг тооцох хэрэгтэйг хэлмээр байна. АТГ 2007 оны зургаадугаар сарын 15-нд анх удаа албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн дагуу ХОМ гаргаж авч байсан. Эхний жилүүдэд мэдээж хуулийн зүйл, заалтаа мэдэхгүй, ойлгомжгүй байдлаас болоод нэлээд их зөрчил гарч байсан л даа. Одоо мэдүүлэг гаргагчид мэддэг болчихсон. Өмнө нь гаргадаг байсан хугацаа хожимдох болон ХОМ-ээ гаргахаас зайлсхийх зэрэг зөрчил гаргахаа больсон. Хуульд заасан хүмүүс 99.9 хувьтайгаар ХОМ-ээ гаргаж өгдөг болсон шүү дээ. Хяналт шалгалтын тухайд бид цахим системээ боловсронгуй байдлаар хөгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг сайтад байршуулахад орлого нь хэт өссөн албан тушаалтны мэдээллийн талаар автоматаар дохио өгдөг болгох зэргээр ажиллаж байна.

-Үүнтэй холбоотойгоор асуухад АТГ жил бүр л төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ- ийг нийтэд зарлаж, мөрөөр нь баахан дуулиан дэгддэг. Гэтэл энэ нь хэнд, ямар ашигтай юм бэ, үр дүн нь юу ю м гэдэг асуулт гараад байдаг. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-ХОМ авах нь төрийн өндөр албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн том баримт бичиг болж үлдэнэ. Тухайн мэдүүлэг гаргагч үнэнч шударгаар орлого хөрөнгөө нээлттэйгээр мэдээлж байгаа нь энэ хуулийн том зохицуулалт. Үүнийг дагаад тухайн албан тушаалтны орлого үндэслэлтэй эсэхийг хянаж шалгаж байна. Хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байвал эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хариуцлага хүлээлгэсэн тохиолдол ч цөөнгүй бий.

Эх сурвалж: IAAC.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 37 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 45 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 55 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 1 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 5 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 9 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 3 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 36 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 5 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 10 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 13 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 17 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 22 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 31 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 53 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 25 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 46 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 7 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top