x

Филармонийн Морин хуур найрал, Узбекистан Улсын үндэсний хөгжмийн эрдмийн найрал хөгжимтэй хамтран тоглов

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Филармонийн Морин хуур найрал, Узбекистан Улсын үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжимтэй хамтран Ташкент хотноо энэ сарын 25-нд "Узбекистан" олон улсын чуулга уулзалтын ордонд уран бүтээлээ толилуулав.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулсан уг хамтарсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэлэв. Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Морин хуур найрал хөгжим анх удаа Ташкент хотноо эгшиглэж, хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар узбек анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай буйгаа илэрхийлж, энэхүү хамтарсан тоглолт нь хоёр орны иргэдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэв.

Монгол, Узбекийн сор болсон 21 бүтээлийг хоршин тоглож толилуулсан тус тоглолтыг Узбекистаны төр засаг, бизнесийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар, монгол иргэдийн төлөөлөл зэрэг 1500 хүн үзэж сонирхов. Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаагийн 600 гаруй тоглолтыг зохион байгуулж, үндэснийхээ урлагийг олон улсад сурталчлан таниулсаар ирсэн. Тус чуулгын энэхүү онцгой гавьяаг өндрөөр үнэлж, Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээж, 2024 онд бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр Морин хуур найрал хөгжим болсон юм.

Монгол Улсын Гадаад харилцааны яам хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан Морин хуурын чуулгыг дэлхийн нэр хүндтэй тайзнаа уран бүтээлээ толилуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ирсэн. Тухайлбал, тус чуулга Япон Улсын NHK телевизийн концертын их танхим, Австрали Улсын Сиднейн Дуурийн театр, Франц Улсын Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, БНХАУ-ын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд “Монголын сайхан орон” тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top