x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар 29-34 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

2024 оны зургаадугаар сарын 21-нээс 2024 оны зургаадугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 21,22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар дулаарна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 13 цаг 10 мин Ерөнхий сайд Н.Учрал Франц Улсын Элчин сайдтай уулзлаа 13 цаг 22 мин Сурагчдад сүү уулгах "Сүүн дархлаа" хөтөлбөрийг өргөжүүлж, фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 13 цаг 23 мин Нийслэлд скүүтер, мопедтой холбоотой 5400 гаруй зөрчил илрүүлжээ 13 цаг 23 мин Казахстаны их дуулгаас Монголын тамирчид зургаан медаль хүртлээ 13 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзлаа 13 цаг 38 мин Татварын ачааллыг бууруулж, НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг танилцуулав 13 цаг 40 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цаг 40 мин Вена хотноо 70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний нээлт боллоо 15 цаг 44 мин Венецийн биеннальд Монгол Улсын павильон нээлтээ хийлээ 15 цаг 45 мин Стратегийн ордын өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлэх хуулийн төслийг яаралтай өргөн барина 15 цаг 49 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 15 цаг 53 мин Прокурорын байгууллага 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 15 цаг 54 мин Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ шийдэл болох трамвай нэвтрүүлнэ 15 цаг 59 мин Дилав хутагтын өвийг судлах, баримтат кино бүтээх санамж бичиг байгууллаа 16 цаг 0 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн энгэрийн дугаарыг тарааж эхэлнэ 16 цаг 2 мин АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй 9 нэр дэвшигчийн талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэв 16 цаг 2 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон жолоочийг ухаалаг камераар илрүүлж торгоно 16 цаг 4 мин Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа 16 цаг 16 мин Улаанбаатар марафоны гүйгчдэд энгэрийн дугаар олгож байна 17 цаг 14 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз...
Top