x

Өнөөдрөөс баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар усархаг аадар бороо орно

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал зургаадугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Эрдэнэт, Булган аймгуудын нутгуудаар, 20-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгуудын нутгаар, Сэлэнгийн баруун талын сумдуудаар, 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан, Төв аймгуудын нутаг, Улаанбаатар хот орчмоор, 21-ний өдөр Сэлэнгэ, Дархан, Төв, Улаанбаатар хот орчмоор, Хэнтийн нутаг, Дорнодын баруун өмнөд талын сумдуудаар, 21-22-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо, үүний ар талаас үргэлжилсэн бороо орж, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул малчид, амрагчид, голын ай сав дагуу байрлаж байгаа айл өрхүүд, зусландаа гарч байгаа иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байж, хол замд гарахдаа цаг уурын байгууллагаас гаргаж буй бодит мэдээллийг цаг алдалгүй сонсож ажлаа төлөвлөж хөдөө орон нутагт зорчихыг анхааруулж байна.

Нийслэл Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө, 21-ний өдөр усархаг бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул үерийн ам дагуу байрлаж байгаа айл өрхүүдийг эртнээс арга хэмжээ авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байх, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ үерийн гамшгаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top