x

Азийн урлаачид төв талбайд гар урлалын бүтээлээ дэлгэж байна

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадам Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонез, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид бүтээлээ дэлгэжээ.  

Гурван өдөр үргэлжлэх тус наадмын үеэр ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм.

Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал хэлэхдээ, “Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэй зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байсан. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн оноос Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциац хамтран зохион байгуулж байна” гэв. 

Наадмын албан ёсны нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр орой 19:30 цагт  болно. Энэ үеэр  Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучрын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Ган-Очир: Алтны нийлүүлэлт найман тонн байгаа ч оны эцэс гэхэд 20 тонн хүрнэ 1 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарласан багш нарын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 18 мин Хиймэл оюун ухаан зохиосон анхны Франц жүжиг Версалийн ордонд нээлтээ хийнэ 2 цаг 24 мин Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий сугалааны тохирол гарлаа 2 цаг 27 мин Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиулжээ 2 цаг 32 мин Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн гэрээ байгуулав 2 цаг 33 мин Нийслэлд авто замын шинэчлэлийн ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 37 мин Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүртгүүлээрэй 2 цаг 40 мин Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль хүртлээ 2 цаг 41 мин Хог хаягдлын менежментийн асуудлаар Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 2 цаг 42 мин Гашуунсухайт-Ганцмод боомттой холбогдох гэрээг ил болголоо 4 цаг 28 мин Цусны донорын хуулийн төсөлд цусны чанар, донорын урамшууллын асуудлыг тусгах санал гаргав 5 цаг 5 мин Визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдол илэрч байгааг сэрэмжлүүлж байна 5 цаг 7 мин Монголын гэрэл зургийн албаны 90 жилийн ой тохиож байна 5 цаг 9 мин Нийслэлийн 170 мянган өрх хагас коксжуулсан түлш хэрэглэнэ 5 цаг 12 мин Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна 6 цаг 16 мин Нийслэлээс “Оюутны менторшип” хөтөлбөр зарлаж, 100 оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ 6 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 6 цаг 35 мин АНУ-д робот ашигладаг компаниудад татвар ногдуулах саналыг хэлэлцэж байна 6 цаг 41 мин Засгийн газар эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг эрэмбэлж, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 3 мин
iИх уншсан
Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлд... О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал Солийн Данзан (2) Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсви... Монголын цахим боломж Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Хагас коксон шахмал түлш баталгаажиж, гэрчилгээтэй боллоо Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 95... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх...
Top