x

“Жеймс Бонд”-ын продюсерүүд Оскарын хүндэт шагнал хүртэнэ

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны зургаадугаар сарын 13 /AFP/. “Жеймс Бонд” цуврал киноны продюсерүүд болох Майкл Уилсон, Барбара Брокколи нарт ирэх 11 дүгээр сард Оскарын хүндэт шагнал хүртээнэ гэж Америкийн кино урлагийн академи мэдэгджээ.

Энэхүү шагнал нь “дэлхий дахиныг байлдан дагуулсан “Бонд” цувралын продюсерүүдийн амжилт хийгээд кино урлагийн салбарт оруулсан тэдний хувь нэмрийг гэрчилнэ” гэж академийн ерөнхийлөгч Жанет Ян хэлсэн байна. Дэлхийн хамгийн алдартай зохиомол тагнуулчийн тухай киноны хувьд чухал цаг мөчид энэхүү шагналыг хүртээх гэж байна.

2021 онд дэлгэцнээ гарсан “No Time To Die” анги нь Английн жүжигчин Дэниел Крейгийн хувьд тагнуулч Бондын дүрийг бүтээсэн сүүлчийн анги байсан бөгөөд түүний халааг авах жүжигчнийг хараахан зарлаагүй байгаа юм. Түүнчлэн Британийн зохиолч Ян Флемингийн зохиолоос сэдэвлэсэн “Бонд” франчайзыг хариуцдаг Брокколигийн гэр бүлийн “Eon” компани одоог хүртэл цувралын ирээдүйн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

“Хүндэт Оскар”-ын шагналыг мөн Куинси Жонс, Ричард Кёртис нар хүртэнэ. Америкийн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер К.Жонс нь “Оскар”-ын шагналд долоон удаа нэр дэвшиж байсан боловч нэг ч удаа гардан авч байгаагүй ажээ. Харин Их Британийн зохиолч, найруулагч 67 настай Р.Кёртисийн хувьд "Notting Hill", "Bridget Jones's Diary", "Love Actually” зэрэг кинонуудыг бүтээж байсан бөгөөд "Four Weddings and a Funeral" киногоороо Шилдэг кино зохиол төрөлд “Оскар”-ын шагнал хүртэж байсан билээ.

Кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн олгодог “Хүндэт Оскар”-ын шагналыг Кино урлагийн академиас жил бүр зохион байгуулдаг "Governors Awards" ёслолын үеэр гардуулдаг билээ. Өнгөрсөн жил Холливудын жүжигчид, кино зохиолчдын ажил хаялтын улмаас шагнал гардуулах ёслолыг энэ оны нэгдүгээр сар болгож хойшлуулсан бөгөөд Мел Брукс, Анжела Бассетт тэргүүтэй эрхмүүд нэр хүндтэй шагналыг гардан авсан юм. Энэ жилийн шагнал гардуулах ёслол 11 дүгээр сарын 17-нд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 7 цаг 11 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 7 цаг 11 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 7 цаг 13 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 7 цаг 14 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 7 цаг 15 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 7 цаг 17 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 7 цаг 18 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 10 цаг 18 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 10 цаг 18 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 10 цаг 19 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 12 цаг 17 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 12 цаг 19 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 12 цаг 21 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 12 цаг 21 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 12 цаг 22 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 12 цаг 23 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 12 цаг 31 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 14 цаг 1 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 14 цаг 2 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 14 цаг 4 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top