x

“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам болно

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын урлагийн зөвлөлөөс “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 15-наас эхлэн тав хоног үргэлжлэх тус наадам нь Монголын орчин үеийн бүжгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын түншлэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Гурав дахь удаагийн наадмын хүрээнд БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчид болон бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр зохион байгуулж, тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэх ажээ.  

Тухайлбал, Солонгосын “Мүдэн” бүжгийн хамтлаг болон монгол бүжигчдийн хамтарсан нүүдлийн урлан-туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн “Улаанбаатар” театр, Монгол Улсын Консерваторт бүжиг дэглээчид, бүжигчдийн чадавхыг дэмжих зорилготой Австрали, Унгар, Германы бүжиг дэглээч нарын лекц, сургалт зохион байгуулах юм.

Наадамд оролцсон уран бүтээлчдийн хамтарсан тайлан тоглолтыг энэ сарын 20-нд “Улаанбаатар” театрт олон нийтэд нээлттэй толилуулахаар болжээ. Энэ удаагийн наадамд Унгарын бүжиг дэглээч Золтан Фёдор, Германы бүжиг дэглээч Фабиан Конн, Австралийн бүжиг дэглээч Нэрида Маттэй, Австралийн бүжигчин Жэйд Брайдер, Надиа Милфорд зэрэг уран бүтээлч оролцох юм байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 7 цаг 11 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 7 цаг 11 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 7 цаг 13 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 7 цаг 14 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 7 цаг 15 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 7 цаг 17 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 7 цаг 18 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 10 цаг 18 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 10 цаг 18 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 10 цаг 19 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 12 цаг 17 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 12 цаг 19 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 12 цаг 21 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 12 цаг 21 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 12 цаг 22 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 12 цаг 23 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 12 цаг 31 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 14 цаг 1 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 14 цаг 2 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 14 цаг 4 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top