x

“Алибаба” компани борлуулалтын шинэ дээд амжилт тогтоожээ

БНХАУ-ын интернэт худалдааны компани “Алибаба” ням гаригт борлуулалтын шинэ дээд амжилт тогтоожээ. “Гоонь эрчүүдийн өдөр” гэгддэг жилийн худалдааны гол өдрөө тус компани эхний 85 секундэд нэг тэрбум доллар олсон байна.

Эхний нэг цаг өндөрлөх үед тус компанийн орлого бараг 10 тэрбумд хүрсэн байжээ. Мөн “Алибаба”-гийн нэгж хувьцаа 25.3 тэрбум доллар хүрч байсан 2017 оны дээд амжилтаа ч эвдсэн байна. Нийтдээ худалдан авагчид энэ өдөр өмнөх жилийнхээсээ 27 хувиар их буюу 30.7 тэрбум долларын худалдаа хийжээ.

“Алибаба” компани 2009 оноос “Гоонь эрчүүдийн өдөр” хэмээх баярыг санаачлан тэмдэглэж, энэ өдрөө янз бүрийн хямдралтай худалдаа явуулдаг байна. Гэрлэж амжаагүй ганц бие хүмүүст зориулсан энэ баяраа тус компани Европ дахинд хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэдэг "Гэгээн Валентины баяр"-тай дүйцүүлэн анх санаачилж байжээ.

“Алибаба”-гийн баяр бямба гарагт АНУ-ын дуучин Мерайя Кери, Канадын “Нарны цирк”-ийн үзүүлбэр сэлт оролцсон гала концертоор нээлтээ хийжээ. 24 цаг үргэлжилдэг энэ баяраар хэрэглэгчдийнх нь зарцуулж буй мөнгөний хэмжээнээс, худалдан авагчид өдөр тутмын амьдралын хэв маягаа эвдэх хүсэлтэй хэвээр байгаа нь харагдаж байна” гэж “Алибаба”-гийн захирал Дэниэл Чэнг ярьсан байна.

Ийнхүү энэ удаагийн хямдралтай худалдаагаар тус компани өмнөх бүх дээд амжилтаа эвдсэн боловч хүмүүст энэ үйл явдал дасал болохын хэрээр идэвх нь ч бас суларна гэж ажиглагчид үзэж байна. Тэгээд ч энэ жил “Алибаба” шинэ тутам бэрхшээлүүдтэй тулгарч эхлээд байгаагийн дотор зах зээлийн томоохон өрсөлдөгчид гарч ирсэн, эдийн засаг удааширсан, мөн Хятад-Америкийн худалдааны дайны нөлөөгөөр хувьцааны ханш нь унаж буй юм байна.

Мөн энэ сарын “зад хямдрал”-ын дараа үндэслэгч Жек Ма компанийнхаа удирдах бүрэлдэхүүнээс гарна гэсэн мэдээлэлтэй байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 2 цаг 35 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 2 цаг 48 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 2 цаг 52 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 2 цаг 58 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 3 цаг 4 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 3 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 3 цаг 50 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 3 цаг 58 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 10 цаг 41 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top