x

Трампын эд зүйлс юу өгүүлж, Кардашьяны ард юу байна вэ?

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч ажлын байрандаа ямар эд зүйлсээр хүрээлүүлж байдаг вэ? Эд зүйлс нь эзнийхээ тухай юу өгүүлэв?

Хүний эрхийн асуудлаар Ерөнхийлөгчид бараалхсан Ким Кардашьяныг Дональд Трамп ажлын өрөөндөө хүлээн авчээ. 

Арваннэгдүгээр сарын 6-нд болсон Конгрессын сонгуулиар Трампын цаашдын хувь тавилан шийдэгдэж эхэллээ. Ямартай ч Трампын амжилт “тормос”-той болов. Гэхдээ энэ нь бидэнд одоо сонирхолтой биш. Харин түүний ажлын орчин ямар вэ гэдгийг танилцуулья.

1. Билэгдлийн бэлэг дурсгалын эд зүйлс. Тэднийг АНУ-ын ямар нэгэн алдартай үйл явдлуудад зориулан бэлтгэдэг. Дээрх зураг дахь Кардашьяны ард байгаа ширээн дээр Трампын оролцсон янз бүрийн арга хэмжээнд зориулагсан бэлэг дурсалын эд зүйлсийг хураажээ.

Бэлэг дурсгалын эд зүйлс: 

2. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны хөрөг. Ажлын ширээнийх нь өмнөх хананд хадаастай хөрөг Америкийн Ерөнхийлөгч нарын онгодыг оруулдаг.

Жорж Вашингтоны хөрөг:

3. "Резолют" ширээг (дээрх гэрэл зурагт) ийм нэртэй хөлөг онгоцны модоор хийжээ. Америк ба дэлхийн тэргүүн гүрэн байсан Британид одоо хэн нь гол вэ гэсэн далд утгыг агуулдаг. Британийн “Резолют” хөлөг онгоц XIX зууны сүүлчээр хойд нутагт мөсөнд боогдсон байв. Түүнийг Америкийн халим агнуурын онгоц аварсан ба хожим хөлгийг засварлаад Британид буцаажээ.  Давуу талаа харуулахын тулд хөлгийн модоор ширээ хийгээд түүнд АНУ-ын сүлдийг сийлсэн байна. Саяхан Путины шоглоомын бай болсон нөгөө чидун жимсний модны мөчир, атгаман бүргэдтэй сүлдийг.

Трампын зөвлөхийг хүлээн авахдаа Путин Америкийн сүлдийн талаар “бүргэд нэг савартаа дайнч гэдгийг харуулсан сум, нөгөө савартаа нөхөрлөлийн бэлгэдэл чидун жимсний модны мөчир атгасан байдаг. Шувуу бүх жимсээ тоншоод одоо зөвхөн түрэмгийллийг дээдлэх болоо юу даа” гэж шоглоом болгон хэлсэн байдаг.

4. Трампын эсрэг тал болох Ардчилсан намыг үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч Жексоны баримал. Ерөнхийлөгч индианчуудын эсрэг түрэмгий бодлогоороо алдартай. Яг үнэндээ бол тэднийг устгахад оролцсон хүн.

Ерөнхийлөгч Жексоны баримал:

5. Ерөнхийлөгчийн эцэг, эх-Фред Трамп ба Мэри Энн Маклауд:

Шинжээчийн тайлбар:

Интерьерт нь “нөөцийн биетүүд” буюу хүний өөрийн итгэлийг төрүүлдэг шагналууд, далбаа, морио цоройлгож байгаа баримал давамгайлжээ гэж сэтгэл зүйч хэлжээ. Үүний хажуугаар, аюулгүй байдлын мэдрэмжийг өгч, түгшүүрийг дардаг тайван, дундыг барьсан байрлалын өнгөтэй. Өмнөх Ерөнхийлөгч нарын хөргүүд итгэл, давуу талыг өгдөг ч бас л нөөцийн эд зүйлст хамаатай. Ялалтын бэлгэдэл нь интерьерт бас харагдана. Түүнийг цомууд ба цомын хэлбэртэй шаланд тавигдсан чийдэнгүүдээр төлөөлүүлжээ. Сандал буйдан нь уулзаж буй хүмүүст  хангалттай орон зайг гаргахаар тавигдсан байгаа нь аюулгүйн мэдрэмж, стрессийн төвшинг буулгахад тустай. Нүсэр ширээ нь засгийн бэлгэдэл бөгөөд түүний ард суугаа хүн  чухал гэдгийг давхар илэрхийлж байна.

Ийм орон зайд суугаа хүн аюулгүй байдал, хамгаалалттай гэсэн мэдрэмжтэй, итгэлтэй байх ёстой. Тэр хүн өмнөх хүмүүст таарч тохирсон харагдаж, ялалтын төлөө ямар ч үнээр хамаагүй тэмүүлдэг гэжээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 43 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 52 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 3 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top