x

Каннын кино наадмын дээд шагналыг "Анора" кино хүртлээ

Америкийн найруулагч Шон Бэйкерийн бүтээл "Анора" кино Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод" шагналыг хүртлээ. Кинонд Оросын олигархын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон Бруклин хотын бүжигчин бүсгүйн тухай өгүүлдэг аж. 

Энэ жилийн шагналтнуудыг тодруулсан шүүгчдийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн жил дэлхий даяар хит болсон "Барби" киноны найруулагч Грета Гервиг ахалж, Испанийн найруулагч Хуан Байона, Америкийн жүжигчин Лили Гладстон нар бүрэлдэхүүнд багтав. "Гран-При" буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Энэтхэгийн кино найруулагч Паял Кападиагийн “All We Imagine As Light” кино хүртжээ.

Мөн Португалын найруулагч Мигел Гомес “Grand Tour” киногоороо "Шилдэг найруулагч", Америкийн жүжигчин Жесси Племонс “Kinds of Kindness” киногоор "Шилдэг эрэгтэй жүжигчин", харин “Emilia Perez” киноны эмэгтэй жүжигчид болох Адриана Паз, Зои Салдана, Карла Софиа Гаскон, Селена Гомез нар хамтдаа "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагналыг гардав.

Шүүгчид Ираны нийгмийг шүүмжилсэн кино бүтээснийхээ улмаас Иранд найман жилийн хорих ял сонссон Ираны найруулагч Мохаммад Расулофын “The Seed of the Sacred Fig” кинонд тусгай шагнал хүртээсэн байна. 

Дээд шагнал хүртсэн "Анора" киног дэлгэцнээ гаргах эрхийг Америкийн "Неон" кино компани өнгөрсөн жил авсан бөгөөд энэ оны сүүлчээр кинотеатруудаар гарах төлөвлөгөөтэй байна.

Сонирхуулахад, өмнөх жил Каннын наадмаас шагнал хүртсэн бүтээлүүд Оскарын наадмын 26 номинацид нэр дэвшиж, гурван шагнал хүртсэн байна. Гэсэн хэдий ч "Алтан дал мод" болон Оскарын "Шилдэг кино" шагналыг хоёрхон кино хүртсэн байдаг нь 1955 оны "Marty", 2019 оны Солонгосын "Шимэгч" кинонууд юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top