x

Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан энэ зуны цаг агаарын төлөв байдлын талаар дараах мэдээллийг өгч байна. 

Б.Жаргалан: 

-Ерөнхийдөө энэ зун төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу тунадастай, дунджаас сэрүүхэн байх төлөв ажиглагдаж байна.

Зуны төлөвийг сар бүрээр нь авч үзвэл зургаадугаар сарын хувьд агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр буюу Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас нутгийн зүүн хэсгээр буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймаг болон Сэлэнгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Долоо, наймдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу тунадастай, сэрүүхэн байх төлөв гарсан байна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаагаас гадна, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сүүлийн жилүүдэд ус ихтэй гэнэтийн аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа. Энэ зун дээрх бүс нутгуудад аадар борооны давтагдал ч мөн их байх магадлал өндөр.

Зуны төлөвөөс харахад төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хэт халалтын давтагдал харьцангуй багатай.

Харин баруун аймгуудын нутгаар хэт халалт ажиглагдах магадлалтай, хуурай гандуу байх төлөвтэй байгаа ч хэт халалтын талаар нарийн прогноз гардаггүй учраас дээрх мэдээллийг богино хугацааны урьдчилсан мэдээ гарах тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж байна.

Ялангуяа хавар, намрын улиралд хүчтэй салхи, шороон шуурганы давтагдал нэмэгдэж байгаа бол зуны хугацаанд ус ихтэй аадар борооны давтамж мөн ихсэж байна.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top