x

“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ

“Бичин гаргийн хаант улс” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 56.5 сая ам.доллар олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ.

“XX зуун”, “Дисней” компаниудын бүтээл болох уг кино нь энэ онд нээлтээ хийсэн кинонуудаас эхний долоо хоногийн орлогын үзүүлэлтээрээ “Dune: Part Two” кино /81.5 сая ам.доллар/, “Күнфү Панда 4” /58.3 сая ам.доллар/ кинонуудын дараа гуравдугаарт бичигдсэн байна.

Канадын жүжигчин Райан Гослинг гол дүрд нь тоглосон “The Fall Guy” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийх үеэрээ төсөөлж байснаас бага орлого олсон гэдгээс дүгнэхэд, кино урлагийн салбар 2023 оны “Барбенхеймер”-ийн түүхэн амжилттай харьцуулахад энэ зун томоохон уналтад орох төлөвтэй байна. Ийм үед “Бичин гаргийн хаант улс” олон улсын зах зээлээс 129 сая ам.долларын орлого олжээ. Энэ кино бол 1968 онд дэлгэцнээ анх гарсан “Бичин гараг” франчайзын 10 дахь кино юм. “Comscore” фирмийн ахлах шинжээч Пол Дергарабедиан хэлэхдээ, энэ франчайз хэзээ ч эрчээ алдаж байгаагүй, ийм урт хугацааг туулсан франчайз маш цөөхөн байдаг гэлээ.

“The Fall Guy” кино 13.7 сая ам.долларын орлогоор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бөгөөд уг кино эхний хоёр долоо хоногтоо 49.7 сая ам.долларын орлого олжээ. Харин Америкийн жүжигчин Зендеягийн тоглосон “Challengers” 4.7 сая ам.долларын орлогоор гуравдугаарт бичигдсэн байна. Гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн уг кино нийт 38 сая ам.долларын орлого олжээ.

1. "Kingdom of the Planet of the Apes" 56.5 сая ам.доллар

2. "The Fall Guy" 13.7 сая ам.доллар

3. "Challengers" 4.7 сая ам.доллар

4. "Tarot" 3.45 сая ам.доллар

5. "Godzilla x Kong: The New Empire" 2.5 сая ам.доллар

6. "Unsung Hero" 2.25 сая ам.доллар

7. "Kung Fu Panda 4" 2 сая ам.доллар

8. "Civil War" 1.8 сая ам.доллар

9. "Star Wars: Episode 1 - The Phantom Menace" 1.5 сая ам.доллар

10. "Abigail" 1.1 сая ам.доллар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top