x

15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, өмнөд хэсгээр хална

Цаг уурын байгууллагаас 2024 оны тавдугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Ирэх арав хоногийн хугацаанд нутгийн хойд хэсгээрээ бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэх бол нутгийн өмнөд хэсгээр халах төлөвтэй байна.

  • Тавдугаар сарын 7-нд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • Тавдугаар сарын 8-нд баруун аймгуудын зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр
  • Тавдугаар сарын 9-нд баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар
  • Тавдугаар сарын 10-нд нутгийн зүүн хагаст
  • Тавдугаар сарын 11-нд Монгол Алтай, хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 
  • Тавдугаар сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар
  • Тавдугаар сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи тавдугаар 7, 9-нд нутгийн зарим газраар, 10,11,13-нд говь, тал хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын үр хоолойгоор секундэд 6-11м, зарим үед 11-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температурын хувьд ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +5...+10, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13, өдөртөө +28...+32 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12, өдөртөө +20...+25 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө +3...+8, өдөртөө +16...+21 градус дулаан байх төлөвтэй.

Улаанбаатар хотод тавдугаар сарын 9-нд бороо, 10-нд бага зэргийн бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11м, 9 болон 10-ны өдөр салхи баруунаас хойш эргэж секундэд 12-14м хүрч, шороон шуурга шуурна. Тавдугаар сарын 6, 7, 11, 12-ны шөнө +8...+13, өдөртөө +23...+28 градус дулаан байх бол бусад хугацаанд сэрүүсэж, шөнөдөө +1...+6, өдөртөө +12...+17 градус дулаан.

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр нэлээдгүй халах тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top