x

Америкийн  конгрессыг “цэнхэр давалгаа” хучлаа

/Борооноор санал өгөхөөр дараалсан сонгогчид/

“Цэнхэр давалгаа” Трамп болон Орос-Америкийн харилцааг арчих уу?

Хортой Ерөнхийлөгч

“Цэнхэр давалгаа” яаж ийгээд Америкийн хучаад авлаа. Арваннэгдүгээр сарын 6-ны Конгрессын завсарын (тэгш тоотой жилүүдэд явагддаг сонгууль, өндөр жилүүдэд тэр нь Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагддаг учир бүх нийтийн үндэсний сонгууль гэгдэнэ) гэх сонгуулиар бүгд найрамдахчууд (газрын зураг ба диаграммд улаанаар тэмдэглэгддэг) Сенатын хяналтаа бататгав. Харин ардчилагч нар (хөх буюу цэнхэр өнгөөр тэмдэглэгддэг) Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд олонх болж чадлаа.

Шинжээчид үүнд тайлбар хийж эхэллээ. Нэг хэсэг нь  ардчилагч нарын ялалт зайлшгүй гэх. Цагаан ордонд Ерөнхийлөгч нь суудаг намууд дандаа л доод танхимын сонгуульд ялдаг. Ер нь америкчууд гүйцэтгэх (Цагаан ордон) ба хууль тогтоох (Конгрессын хоёр танхим) засаглал нэг намын гарт байхад дургүй гэж бас хэлж буй. Жишээлбэл Клинтоныг Ерөнхийлөгч байсан 1994 онд  бүгд найрамдахчууд хоёр танхимд ялсан байв.

Бусад шинжээчид ньТрампаас  л боллоо гэх. Хэт хортой Ерөнхийлөгч аж. Тэр  намынхнаа “хордуулжээ”. Нам дотор Трампын дэмжлэг 90 хувьтай л даа. Гэхдээ  сонгуулийн дүнд Трампын чансаа нь нам бусчуудын дунд ямар байгаа нь чухал байлаа. Энд Цагаан ордны эзэн асуудалтай.

Gallup төвийн мэдээгээр, сонгуулиас хоёр сарын өмнө Трампын чансаа 33-39 хувь байв, харин  CNN есдүгээр сард тэр 31 хувийн дэмжлэгтэй гэсэн байв. Ардчилагч нар тоогоор бүгд найрамдахчуудаас илүү байсан болохоор “бие даагч нарыг” татах хэрэгтэй байсныг Трамп хийж чадаагүй бололтой.

Бас нэг шалтгаан нь Трампынхны эсрэг өргөн цар хүрээтэй мэдээллийн дайн болов. Ардчиллын талынхнаар бол Америкийн үздэггүй “ёс зүйгүй” гэсэн үгийг гол уриагаа болгосон гэнэ. Мөн түүний дээрэмчин маягийн үг яриа ба улс төрийн эсрэг талынхныгаа доош хийх эрмэлзэл нь дэндсэн юм байх. “Шарлоттсвилль дэх бамбар ба үхэл, хил дээрх тонд суулгасан хүүхдүүд. Худал хуурамч, эмэгтэйчүүдэд дээрэлхүү, хуулийн дээдлэлд халдсан халдлага энэ бүгд нь манай Ерөнхийлөгчөөс. Тэр нь унтаж буй аваргыг сэрээлээ. Америк түмэн эцсийн эцэст хөдөллөө” гэж Холбооны мөрдөх товчооны захирал асан Коми бисэн байна.

“Зөвөөр харуулах”

Энэ бүх “соёолж” дээр ардчилагч нарт талтай хэвлэл мэдээл идэвхтэй ажиллаа. Тэд Трампын бодлогын сөрөг хүчин зүйлийг идэвхтэйгээр гаргаж байлаа. NBC, CBS, ABCтелевизийн орйон мэдээний цагаачдын асуудалд зориулсан оройн мэдээний цагийн 90% нь Трампыг шүүмжилж байв. Цагийн 44% нь Трампын бодлогын хохирогч нарт, дөнгөж 0,5 % нь цагаачдын гэмт хэргийн хохирогч нарт зориулагдсан байв.

Энэ бүх байдлыг “зөв” хүмүүсийн ирэлт л зогсооно гэж либерал хэвлэлүүд бичиж, ярьж байв. Bloomberg  редакцийн өгүүлэлдээ, “Ардчилсан Конгрессын төлөө сонгууль л ганц зөв зам” гэсэн байв.

Америкийн Ерөнхийлөгч өөрийн твиттерийг ашиглан энэ бүгдийн эсрэг тэмцэж, өөрийн засаг барилтын үр дүнд  сэтгэлийн хөөрлийг нь чиглүүлэхээр оролдсон. “Өнөөдөр  бүгд найрамдахчуудын буянаар АНУ-ын эдийн засаг манай орны түүхэнд байгаагүй сайн байдалд байна. Эцсийн эцэст Америкийн хотуудад найдвар орж ирлээ. Намайг сонгосон цагаас хойш бид 4,5 сая ажлын байр бүтээлээ. Зөвхөн сүүлийн сард тэдний тоо 250 мянгаар нэмэгдлээ.  Ажилгүйдлийн төвшин сүүлийн 50 жилд хамгийн доод хэмжээнд байна” гэж Трамп сануулж байв.

Мөн тэрбээр татварын хэмжээг буулгасан нь америк бүл бүрт жилдээ 2000 орчим долларын хэмнэлтйг гаргалаа гэж хэлээд ардчилагчид ялсан тохиолдолд тэд дахиад Америкийг эдийн засгийн хямралд орууулна хэмээн сануулж байв.

Гэтэл зарим шинжээчид, Трампыг залж байна. Обамагийн үйл ажиллагааны үр дүнг хулгайлсан гэх мэтээр хэлж байлаа. Хоёрт, нийгэм, эдийн засагтай холбоотой бүх асуудлыг тэр сонгогчдын төлөө хийгээгүй гэв. Гуравт, сэтгэлийн  зүйн дайралт нь баримтуудаас давж чаджээ. 

Одоо гол асуудал!

Цэнхэр давалгаа Трампын  засгийн гуйваж буй үндсийг арчих уу гэсэн гол асуудал үүсээд байна.

“Угаалаг” нэг  үгээр импичментийн талаар яригдахгүй гэж Конгрессын Ардчилсан намын жигүүрийн тэргүүн Ненси Пелози хэлсэн байгаа.  Төлөөлөгчдийн танхмыг хяналтдаа авсан тэд хороодын тэргүүнийг аваад Ерөнхийлөгчийг огцруулах бүхий л чармайлтаа гаргах нь ойлгомжтой. “Төлөөлөгчдийн танхмын  ардчилагч нар Трампын захиргааны талаар олон мөрдөн шалгалтыг явуулах нь ойлгомжтой. Тэд Трампын ашиг орлогын татварын мэдүүлэгийг шаардана. Тэр цагт хэнээс тэр хэдийг авсан нь тодорхой болох юм. Импичментын  үндэслэлийг олоогүй Мюллерын комисс тэндээс шинэ түлхэцийг авна. Ардчилагчид ялсан тохиолдолд АНУ-ын улс төрийн халуурлыг “буулгана” гэж Ненси Пелози хэлж байсан нь худлаа л даа.

Гэхдээ импичмент бүгд найрамдахчууд давамгайлсан Сенатыг давахгүй нь ойлгомжтой. Харин ардчилагчдын давалгаа Трампыг арчиж чадахгүй ч 2020 онд түүнийг дахин сонгогдох үндсийг нь эвдэх бүрэн чадвартай. Нэгдүгээрт тэд Трампын бүх санаачлагыг унтраана. Ер нь ойрын хоёр жилд  хууль тогтоолтод онцын өөрчлөл хийгдэхгүй.  Конгресст эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, зүүний ардчилагчид өөрсдийн эхлүүлсэн “бэлгийн дарамт” компаниа   улстөрч эрчүүдийн эсрэг үргэлжлүүлэх байх. Эрэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах  хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай.

Москва энэ бүгдийг  анхааралтайгаар харж байх болно. Америкийн дотоодын улс төрийн истемийн тэмцэл ийнхүү хурцдаж байгаа нь тэдэнд системтэй гадаад бодлого явуулах боломжийг өгөхгүй учраас оросуудад ашигтай байж болох юм. Өөр нэг хэсгийн шинжээчид ардчилагч нарын ялалт нь үнэхээр доод төвшинд байгаа орос-америкийн харилцаанд ямар ч ашиг өгөхгүй гэв.

Дотоодын тэмцэлдээ живж буй Трамп  дараагийн сонгуульд хэрэгтэй оноог  олон улсын төвшнөөс хайхад хүрнэ. Гэхдээ л Орос-Америкийн харилцаа сайжрахгүй нь ойлгомжтой болж байна. Хятадтай худалдааны дайн, Ирантай хоригийн дайн хурцдах болов уу. Дэлхийд тогтвортой байдал бий болно гэдэг найдлага ч энэ бүгдээс үүдэн унтрах юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 2 цаг 40 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 2 цаг 53 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 2 цаг 57 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 3 цаг 3 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 3 цаг 9 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 3 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 3 цаг 55 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 4 цаг 3 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 10 цаг 46 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top