x

Долоо хоногийн сүүлээр цаг агаар муудаж, салхи шуургатай, хүйтэн байна

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, Орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр болон нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч агаарын температур өмнөх өдрүүдээсээ хүйтрэхийг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулж байна. 

ОРОН НУТАГТ

Хур тунадас: 

  • Дөрөвдүгээр сарын 9-нд төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 
  • Дөрөвдүгээр сарын 10, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо нойтон цас орно.
  • Дөрөвдүгээр сарын 12-нд нутгийн баруун хэсгээр
  • Дөрөвдүгээр сарын 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • Дөрөвдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа. 

Салхи, шуурга: 

  • Дөрөвдүгээр сарын 11-нд Алтайн салбар уулсаар 
  • Дөрөвдүгээр сарын 12-нд нутгийн баруун хагаст 
  • Дөрөвдүгээр сарын 13-нд ихэнх нутгаар
  • Дөрөвдүгээр сарын 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур:

Ихэнх нутгаар дулаан байна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус. Өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 

Орхон, Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй байгаа аж. 

УЛААНБААТАР ХОТ 

Хур тунадас: 

  • Дөрөвдүгээр сарын 9-нд нийслэл хот орчмоор бороо орно. 
  • Дөрөвдүгээр сарын 13-нд бороотой, 13-14-нд шилжих шөнө нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи, шуурга: 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр 

Дөрөвдүгээр сарын 13-нд салхи баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 

Агаарын температур: 

Ихэнх хугацаанд дулаан буюу шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. 14-нд хүйтрэх төлөвтэй байна. 

Энэ долоо хоногийн сүүл буюу дөрөвдүгээр сарын 12, 13, 14-нд цаг агаар нэлээд муудаж, салхи шуургатай, агаарын температур өмнөх өдрүүдээсээ хүйтрэхийг онцгойлон анхааруулж, хол замд гарах гэж байгаа бол мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй сонсож, ажлаа төлөвлөхийг ЦУОШГ-аас зөвлөж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top