x

Д.Жаргалсайхан: Үнийг зохицуулна гэдэг тэвэрч болохгүй модыг тэврэх гэж оролдохтой адил боломжгүй зүйл

- Шатахууны үнэ өссөнийг иргэд эсэргүүцэж, жагсаж байна. Яг энэ үнийн өсөлтийг та эдийн засагч хүний хувьд тайлбарлаач. Иргэдийн хэлээд байгаа шиг шууд зохицуулах боломж байна уу?  

- Угаасаа зохицуулж болохгүй зүйлийг популист улстөрчид зохицуулахыг оролдсон. Ер нь бол төрд мөнгө байхгүй. Төрд зөвхөн ард иргэдийн мөнгө л бий. Тэгэхээр машин унадаггүй бүх иргэдийн мөнгөөр машин унадаг хүмүүст хямд бензин өгч эхэлсэн. Машинтай хүмүүс хямд бензин авна, зөрүүг нь нөгөө хүмүүсээс авч өгсөн байхгүй юу. Энэ нь өөрөө тэвэрч болохгүй том модыг тэврэх гэж оролдсонтой адилхан болчихоод байгаа юм. 2012 оноос хойш яг ийм үйлдлийг хийх гэж оролдсон. Махны нөөц бүрдүүлнэ, гурилын үйлдвэр барина гэх зэрэг янз бүрийн үг, үсгийн дор Засгийн газар, Монголбанк хоёр нийлээд 5.4 их наяд төгрөг гаргасан. Үүнээс барилга, ипотек хоёрыг эс тооцвол 1.2 их наяд төгрөгийг бүх төрлийн үнийг барихад зарцуулсан. Үүн дотроо 226 тэрбум төгрөгийг 0.9 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулаад, нөгөөдүүл нь 3-4 хувийн хүүтэйгээр цааш нь нефть импортлогч 14 компанид өгсөн. Үр дүнд нь үнэ дахиад л өссөн. Тэгэхээр барьж болохгүй юмыг барихын төлөө нийтийн мөнгийг зарцуулахгүй байх нь хамаагүй үр дүнтэй байна. 

- 226 тэрбум төгрөг гэдгийг тодруулъя. Хэдий хэр хугацаанд зарцуулсан мөнгийг та хэлж байна вэ? 

- 2012-2015 оны хооронд зарцуулсан мөнгө. Энэ нь хямд зээл авсан компаниудад л ашигтай байсан. Яаж хэрэглэснийг нь мэдэхгүй. Банк бус санхүүгийн байгууллагатай ч байсан юм билүү. Эсвэл банкууд дээрээ хүүг нь өсгөсөн ч юм билүү, мэдэхгүй. Ер нь төр засаг иймэрхүү зүйл хийх тусам банкны хүүг өсгөөд байгааг сүүлийн үеийн үйл явдал баталж байгаа. 

- Үнэ тогтворжуулах хөтөлбөр, тэр дундаа шатахууны үнийг тогтвортой байлгах гэж оролдох нь таны бодлоор буруу юм байна, ямар ч үр дүнгүй гэсэн үг үү?  

- Энэ түр зуурын үр дүн л өгч, хүмүүст зах зээлийн талаар буруу мэдээлэл өгдөг. Иргэдийн хувьд төр засаг ингээд л хянаад явчих юм байна гэж ойлгодог. Гэтэл тийм боломж байхгүй шүү дээ. 

- Гэтэл зарим талаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зөвхөн шатахуун, бензиний үнэ дээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Эдийн засаг сайжирч, гадаад зах зээлд үнэ буурч эхэлтэл ийм хөтөлбөр байх хэрэггүй гэж үү?  

- Хэрэггүйгээс гадна хортой байна гэж үзэж байна. Энэ зах зээлийн хүлээлтийг өөр болгож байна. Нефть импортлогч компаниудыг улстөрчидтэй лобби хийхэд л хэрэг болж байна. Үндсэндээ лобби хийсэн, лоббинд орсон хоёр хүнд л ашигтай байхгүй юу. Бидэнд ямар ч ашиггүй. Хэрэглэгч аливаа юмыг бодитой үнээр нь л худалдаж авч байж, тэр чинь зах зээл болно. Ер нь бол Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа гэдгийг мартсан хүмүүс бол манай улстөрчид болчихоод байна. 

- Гэхдээ зарим микроавтобус багахан газарт 1,000 төгрөгөөр яваад эхэллээ.  Иргэдэд хэцүү байна шүү дээ, одоо тэгээд яах юм бэ? 

- 1,000 төгрөг удаан авахгүй. Яагаад гэвэл яваандаа олон хүн тэр микроавтобусанд суухаа болино. Тэгээд үнээ буулгахаас өөр сонголтгүй болно. Бензиний үнийг өсгөөд байгаа шатахуун түгээх станцуудыг ч бас тэр чигт нь орхичих. Тэртээ тэргүй хэт өндөр үнэ тогтоогоод эхлэхээр нийт борлуулалт нь буурна. Борлуулалт буурахаар эргээд үнээ бууруулахаас өөр сонголтгүй болно. Энэ бол зах зээлийн хууль юм. Үнийг чөлөөтэй тавьж өг. Тэрэнд тохируулж хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээг хангана. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Заавал мөнгө өгөх гээд байгаа юм бол тэр мөнгийг нийтийн тээвэртээ өгчихвөл харин нүдээ олсон хэрэг болно. Нэг их том машинд нэг хүн суучихаад нэг цаг яваад байх шаардлага юу байна аа. Бүгдээрээ нийлээд, нийтийн тээврээ сайжруулаад, нийтийн тээврээрээ явъя л даа. Тэгээд гол гудамжууддаа автомашины зогсоол гэх зэргийг сайжруулаад, хотын төв рүү орохоор тодорхой төлбөр төлдөг байя. Дэлхийн бүх оронд ийм л байдаг шүү дээ. Юм үнэнээрээ л байх ёстой. Энэ нь явж явж иргэдэд хамгийн ашигтай байх юм. Тэр микроавтобус удахгүй үнээ буулгана. 

- Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: МҮОНТ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top