x

Трамп: Хэрэв Ж.Сорос цагаачдын цувааг санхүүжүүлж байгаа болж таарвал би гайхахгүй

Тэрбумтан, Ардчилсан намын ивээн тэтгэгч  Жорж Сорос цагаачдын цувааг санхүүжүүлж байна гэсэн онолыг үнэн байж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп таамаглаж байна гэж The Washington Post сонин бичжээ.

Төв Америкаас Мексикээр дамжин АНУ-ын хил рүү явж байгаа цагаачдын цувааг хэн нэгэн санхүүжүүлж байна гэж та бодож байна уу гэсэн асуудлыг сэтгүүлчид Трампт тавив.

"Би гайхахгүй байгаа, тийм ээ, үүнд би огт гайхахгүй" гэж ерөнхийлөгч хариулсан байна.

Цагаачдыг Ж.Сорос санхүүжүүлж магадгүй гэдгийг та хэрхэн үзэж байна гэсэн асуултад “Хэн гэдгийг би мэдэхгүй, Үүнд би  өчүүхэн ч гайхахгүй. Олон хүн тэгж яриад байгаа юм” гэж Трамп хэлжээ.

Энэ долоо хоногт болох Конгрессын завсрын гэх сонгуулийн өмнө Трамп нэг биш удаа тэмдэглэхдээ цагаачдын цувааг АНУ-ын цагаачдын бодлогын бэлгэдэл гэж нэрлэсэн байлаа. Цагаачдын цувааг “маш том аюул” гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ.

Ж.Сорос цагаачдын цувааг санхүүжүүлсэн гэх онол цагаачдын анхны давалгаа хойд зүгийг чиглэн гуравдугаар сарын сүүлчээр гарч ирсэн байна. Энэ тухай яриа сүүлийн долоо хоногуудад бас эрчээ авчээ. Флорида мужийн конгрессмен бөгөөд бүгд найрамдагч Мэтт Гетц өөрийн Twitter хуудсандаа видео тавьжээ. Тэнд хэн нэгэн дүрвэгчдэд мөнгө өгч тэднийг “АНУ-ын хилээр дайран орохыг” турхирч буй зураглал байгаа ба конгрессмен үүнд Ж.Сорос хамаатай гэсэн таамаг дэвшүүлжээ.

Өмнө гарсан мэдээний дагуу АНУ-ын Ерөнхийлөгч цагаачдын хүүхэд төрөхдөө шууд л АНУ-ын иргэн болдог эрхийг цуцлах зарлиг гаргахаа мэдэгдсэн.

"Хүн  хүрч ирээд л хүүхдээ төрүүлдэг. Тэр хүүхэд нь шууд л бүх эрхийг эдэлсэн иргэн нь болж байдаг дэлхийн цорын ганц орон нь бид болж байна. Инээд хүрмээр. Үүнийг зогсоох ёстой” гэж Трамп Axios хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн билээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 2 цаг 36 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 2 цаг 49 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 2 цаг 53 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 2 цаг 59 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 3 цаг 5 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 3 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 3 цаг 51 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 3 цаг 59 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 10 цаг 42 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top