x

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өглөөдөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.

Харин Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, говийн бүс нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28, 29-нд говь, талын нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Хугацааны эхэнд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? 2 цаг 4 мин SpaceX хүний ДНХ, чандар тээсэн капсулуудыг тойрог замд гаргалаа 6 цаг 27 мин Засгийн газар бүтцийн шинэчлэл хийж, сайд нарын тоог цөөлөв 6 цаг 28 мин Төсвийн алдагдал 3.3 их наяд төгрөгт хүрэхээр байна 6 цаг 31 мин Монгол, Узбекистаны төрийн тэргүүнүүд дурсгалын мод тарьж, байгаль хамгааллын хамтын ажиллагаагаа илэрхийллээ 6 цаг 32 мин “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатарт дөрөв дэх удаагаа болно 6 цаг 33 мин Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг 25 их наядын төсөвтэйгөөр эхлүүлнэ 6 цаг 34 мин Гадаад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тогтоолын төсөл батлагдлаа 6 цаг 35 мин “Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эхэллээ 6 цаг 46 мин Оюутан цэргүүд 5 км марш тактикийн бэлтгэлд амжилттай хамрагдлаа 6 цаг 47 мин “Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ амралтад болно, галт тэрэг, автобус үйлчилнэ 6 цаг 48 мин “Даншиг наадам–Хүрээ цам 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцох мандат олголоо 6 цаг 49 мин С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл" 8 цаг 16 мин Наадмын талбайд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зөвшөөрөл олгоно 9 цаг 54 мин Их Британи АНУ-аас цөмийн бөмбөг тээх чадалтай F-35A онгоц худалдан авна 9 цаг 55 мин Хаврын тариалалтын явц 74 хувьтай байна гэдгийг УИХ-д танилцууллаа 9 цаг 56 мин Унгарын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэв 9 цаг 57 мин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна 9 цаг 58 мин Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна 9 цаг 59 мин Дэлхий ирэх сард Нарнаас хамгийн хол цэгт хүрнэ 10 цаг 0 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top