Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулс, Дарьгангын тал нутгаас бусад нутгаар цас орохгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Салхи, ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна.
Агаарын температур, Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
Улаанбаатар орчимд цас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр. Яармаг-Сонгины өдөртөө 3-5 хэм дулаан байна.