x

Хятад улс Антарктидад байнгын нисэх буудал барина

Хятадын эрх баригчид хэдэн жилийн дараа өмнөд туйл Антарктидад байнгын нисэх буудал барихаар төлөвлөж байна. Энэ нь шинжилгээ судалгааний ангиуд болон аялагч жуулчдыг ирж очиход үйлчилнэ гэснийг эрдэм шинжилгээний Keji Ribao хэвлэл дамжуулсан байна.

“Энэ байгууламж нь онгоц бууж хөөрөх зурвас, зорчигчдын буудал байх юм. Нисэх буудал барих газрыг сонгоод  төлөвлөгөө баталсан. Харин хэрэгжүүлэхэд хэдэн жил хүлээх хэрэгтэй байна гэж хэвлэлийн эх сурвалж хэлжээ.

Эх сурвалжийн хэлснээр бол нисэх буудлыг Антарктидын мөсний газаргуу дээр шууд барих юм байна. “Жилийн өмнө бид ирээдүйн нисэх буудал барих газраа сонгохоор яг хаана мөсний зузаан даац ямар байгааг судалж үзсэн” гэжээ.

Үүний өмнө Хятад 2009, 2010 онуудад Антарктид дахь  өөрийн “Куньлунь” баазаасаа баруун зүгт гурван км- ийн зайд нислэгийн зурвас, дахин цэнэглэх станц бүхий хоёр ч түр нисэх буудал байгуулсан юм. Харин одоо мөсөн тивийн энэ хэсэгт байнгын нисэх буудал барих шаардлага бий болоод байна гэж эх сурвалж хэлжээ.

Бээжин өмнөд туйлыг судлах ажлыг 1984 оноос эхлэн  ихээхэн ач холбогдол өгч өнөөдөр тэнд хятадын судалгаа шинжилгээний "Чанчэн", "Чжуншань", "Куньлунь", "Тайшань" гэсэн дөрвөн ч станц ажиллаж байна. Ойрын ирээдүйд Хятад тэнд тав дахь станцаа байгуулах мэдээ бий.

24barimt.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 12 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 19 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 32 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 37 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 50 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 5 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 12 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 26 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 43 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 35 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 53 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 46 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 39 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 20 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 50 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top