x

22-нд баруун, 23-нд зүүн, төвийн нутгаар цасан шуургатай. Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжилнэ үү

ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа. 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: 

-Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар дулаарна.

21, 22-нд баруун аймгуудын нутаг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Эдгээр бүс нутгаар цас орох ч агаарын температур буурахгүй, нутгийн зүүн хэсгээр дулаан байна.

23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурна.

24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар цас орно.

25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна.

26-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.

22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна. Иймд энэ өдрүүдэд уг чиглэлд явах гэж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе.

Мөн 24-нд Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орох тул орон нутгийг зорих иргэд анхаарна уу. 23, 24-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө -5...-10 градусаар хүйтэрч, 25-наас дулаарна.

Өнөөдөр өглөөний байдлаар Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн нутаг бүхэлдээ, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй болсон байна.

Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар алаг цоог цастай.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдээд 44 см болсон байсан бол өнөөдөр өглөөний байдлаар хамгийн их нь Увсын Түргэн сум 40 см, Хяргаст 39 см, Улаангом, Зүүнговь, Давст суманд 30-34 болж, багасжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градус руу орж, говийн бүс нутгаар +13...+18 хэм дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top