x

Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 3-4 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.

Ирэх гуравдугаар сард нутгийн баруун өмнөд хэсэгт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол дөрөвдүгээр сараас дулаарч нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард говь талын нутгийн зүүн өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, III сард болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.

Гуравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын баруун, Баянхогорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхогорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нийт нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top