x

С.Эрдэнэ: Эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих гээд байх юм

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- 2019 оны төсвийг хэлэлцэх ёстой Төсвийн байнгын хороо хуралдаж чадалгүй хэд хэдэн удаа хойшиллоо. Асуудал юунд байна вэ?

-Хэцүү байгаа л даа. МАН бүрэн эрхийнхээ талаас илүүг элээчихсэн. Гэтэл олигтой хийсэн бүтээсэн “Тэр” гэчих зүйл хомс байна. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь бүр утгаа алдчихлаа. Юм хийвэл хийчих ганцхан жил л үлдэж. Тийм учраас дотроо их толхилцож байгаа биз.

-Энэ жилийн төсөв”Гишүүдийг хахуульдсан”, “Сонгуулийн жилийн төсөв” гэхчилэн нэг нэр, хоёр хоч нэр зүүгээд байгаа. Энэ талаас харвал гишүүд хоёр гараа өргөөд дэмжих ёстой биш үү?

-Төсөв гэдэг бодлого. Зүгээр нэг гишүүний тоогоор тараагаад цацчихдаг зүйл биш. Бие даасан хуультай, хамгийн олон удаа хэлэлцэж, тодорхой хугацаанд тодорхой шалгуурыг хангасны үндсэн дээр баталдаг. Баталж чадахгүй бол УИХ өөрөө тардаг хуультай. Харамсалтай нь, сүүлийн гурван оны төсөв маш их алдагдалтай, хэт үрэлгэн төсөв боллоо. Жишээлбэл, 2017 онд хоёр их наяд 711 тэрбум, 2018 онд хоёр их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Одоо Ч.Хүрэлбаатар сайд нэг их наяд 913 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв бариад зогсч байна шүү дээ. 

Төсвийн алдагдал гэдэг бол өр. Бүр тодорхой тоо баримттай нь хэлье л дээ. 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын нийт өр 24 тэрбум 260 сая доллар байв. Өнөөдөр 27 тэрбум 745 сая доллар буюу 3.5 тэрбум доллараар өсчээ. Засгийн газар цаашид ч өр тавина, зээл авна гэж мэдэгдээд байгаа.  Хоёрхон жилд Чингис, Самурай бондыг бараг хоёр нугалчих хэмжээний өр бий болгосон байна. Энэ эрчээрээ цааш нь үргэлжлүүлбэл, эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих гээд байна. Тийм учраас төсөв дээр маш их хэл ам, асуудал босч ирж байгаа юм.

-Сүүлийн үед зэс, нүүрсний борлуулалтын орлого өссөнөөр эдийн засаг ч өссөн үзүүлэлттэй гарсан. Цаашид ч өснө гэж тооцож байгаа болов уу?

-Ирэх жил уул уурхайгаас орж ирэх орлогыг гурван их наяд төгрөг байхаар тооцсон байна лээ. Энэ оныхоос 1.3 их наяд төгрөгөөр илүү байна гэж их өөдрөгөөр төсөөлсөн хэрэг. Энэ дотроо нүүрсний орлогыг 165 хувиар нэмэгдүүлж 1.3 тэрбум, зэсийн баяжмалаас орж ирэх орлогыг мөн 1.3 тэрбум төгрөг буюу энэ оныхоос 30 хувь илүү байхаар төсөвтөө тусгасан байгаа юм. Гэтэл дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ ойрын жилүүдэд өсөхгүй, харин ч буурахаар зураглагдаж байгаа.

Бензин үнэ нэмэгдэхээр дэлхийн зах зээлийн ханш өссөнөөр шалтагладаг улс төсөв дээрээ үүнийгээ тооцож үзсэн юмуу даа. Ер нь Засгийн газар хоёр “ам”-тай болоод удаж байна шүү дээ. Нэг бол дэлхийн эдийн засаг яриад л, нөгөө бол ор тас мартчихаад “гоё төсөв” бариад гүйгээд байдаг.

-Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцох шалтгаан өөр юу байж болох вэ?

-Зарлагаа хэт өсгөсөн учраас орлогоо тооцоо судалгаагүй нэмэгдүүлж, ингэснээр төсвийн алдагдлаа багасгаж харагдуулах гэсэн болхи оролдлого.  Өөр юу ч байхгүй.

-Ирэх онд маш олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөвт суулгаад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-2018 оны төсөвт 131 төсөл арга хэмжээг баталгаажсан зураг, төсөвгүйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс үүдэлтэйгээр хэрэгжилт нь дөнгөж 30 орчим хувьтай явж байна шүү дээ. Энд тэнд балгас, ухсан  нүх л байна. Гэтэл ирэх оны төсөвт бас л ийм зүйлс ажиглагдаж байна. 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 515 төсөл арга хэмжээнээс 71.3 хувь нь Төсвийн тухай хуулийн 29.4-т заасан техник, эдийн засгийн үндэслэл хийгдэээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй байна. Иргэдэд бодитой бүтээн байгуулалт хэрэгтэй болохоос амьдралд биелэх боломжгүй утопи төсөл хөтөлбөр хэрэггүй шүү дээ.

-Одоо сэдвээ мөнгөний бодлого руу шилжүүлье. Эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрчихлээ. Иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх бол?

-Үндсэн чиглэлд инфляцыг найм орчим хувьд барихаар тусгасан байна лээ. Уг нь 2016 онд 1.1 хувьтай байсан инфляци шүү дээ. Эрх баригчид маш богино хугацаанд найман хувьд хүргэсэн. Он гараад хоёр оронтой тоо руу орох нь ойлгомжтой боллоо. Өдрөөс өдөрт иргэдийн худалдан авах чадвар буурч байна.

2012-2016 онд шатахууны үнийг тогтвортой байлгаж, валютын ханшийг барьж байснаараа бид иргэдийн хэтэвчнээс гарах мөнгийг хэмнэж байсан. Харин одоо эсрэгээрээ сэгсэрч байна гэсэн үг. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 онд “Валютын нөөц хасах руу орсон” гэж мэдэгдээд долларын ханшийг 2700 төгрөг хүртэл хөөрөгдөж байсан. Харин одоо сар, долоо хоног тутам Ерөнхий сайд, салбарын сайд нь “Бензиний үнэ нэмэгдэнэ” хэмээн улайхгүй хэлдэг болж. Үүнээс ирэх дарамтыг иргэд л үүрч байна шүү дээ. Ийм байхад эдийн засаг өслөө гэж хоосон лоозон өлгөөд яах юм бэ. Сүржигнээд байгаа 6.3 хувийн өсөлтийг чинь найман хувийн инфляци чинь зажлахгүй залгичихлаа шүү дээ.

-Монголбанкны мөнгөний бодлогод “Сүүлийн жилүүдэд банкны салбараас олгосон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт эрчимжсэнээс өрхийн өрийн дарамт нэмэгдэж, иргэд татварын дараах орлогынхоо 70 орчим хувийг зээлээ төлөхөд зарцуулж байна” гэж дурдсан байсан. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар, Монголбанкнаас иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ аваагүйгийн гор ингэж гарч байгаа юм. Бэлэн мөнгөний хомсдолд орсон иргэд хэрэглээний зээл ихээр авч өрийн дарамтад орсон гэсэн үг. Цаашид өрхийн бодит орлого буурч, төлбөрийн чадвар нь суларсаар байвал дагаад зээлийн чанар муудна. Ингэснээр нийт хэрэглээ огцом хумигдвал эдийн засгийн томоохон “уналт” болох эрсдэл бий болно. Ер нь одоогийн байдлаас дүгнэвэл энэ “Уналт”-руу л зүтгээд байх шиг.

-Үүнээс хэрхэн зайлсхийх вэ. Сөрөг хүчин энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намын бүлэг тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Үүнд 2019 оны Мөнгөний бодлогодоо Монгол Улсын болон Засгийн газрын өрийг зохистой түвшинд барих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх макро эдийн засгийн болон үнийн тогтвортой бодлогыг хангах чиглэлд шийдвэртэй бодит арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүгээр зогсохгүй хэт үрэлгэн утопи төсвийн төслөөсөө татгалзаж, бодитой улс орны нийгэм эдийн засгийн нөхцөлд тохирсон төсөв оруулж оруулж ирэх хэрэгтэй байна.

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sanhuuch (5.28.87.138)
    ULSIIN EDIIN ZASGIIG SAIJRUULAHAD ERDEN TANII ORUULSAN HUWI NEUER HIT HEMJEETEI WE.ARD OLNII MEDEHEER HANDGAITIIN AMIIG OORIIN BOLGOSON BAYANGOL DUUREGT NILEED OLON OBJEKT BII . NIIGMIIN DAATGALIIN HPRPNGIIG UGUI HIIHED NILEED HUWI NEUER ORUULSNIIG MEDNE
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top