x

Тайлангаа гаргаад Amazon, Google нар үнэлгээ алдаж эхэллээ

Amazon, Google хоёр хөрөнгө оруулагчдийг гонсойлгов. IV улирлын тэдний санхүүгийн тайлан хувьцааны үнийн уналтыг өдөөлөө.

Тайлангуудаа нийтэлсний дараа компаниудын хувьцааны үнэ 7,5% ба 3,5%-иар тус тус уналаа. Уналт нь  пүрэв гаригийн нэмэлт арилжааны үеэр гаржээ. Харин үндсэн арилжаагаар эдгээр компанийн хувьцаа итгэлтэйгээр өсч байлаа. Amazon гэхэд л өдрийн төгсгөл рүү 7%-иар өсөв. Google - 4% гаруйгаар нэмэгдсэн байлаа. Эцсийн дүнд тэр бүх өсөлт нь хасагдсан байна. 

Хөрөнгө оруулагчдын гол түгшүүр нь компаниудын ашиг нь хүлээлтэд нь хүрээгүй нь болж байна. Арилжааны хурдыг л тэд харж байдаг билээ. Аль нэг эмитент нь түрэмгийллээ нэмэгдүүлж байхад хувьцааны үнэлгээ нь нэмэгдэж, ашгийн өсөлт нь удааширч эхэлдэг жамтай. Тэр нь ердийнхөөр хөрөнгөжилт нь хүчтэй унаснаар төгсдөг. 

Дашрамд, компаниудын дараагийн  улирлын дүгнэлт нь  бас л хөрөнгө оруулагчдыг баярлуулахаар биш. 

Ерөнхийдөө бол энэ бүгд нь логиктой зураглалын элемент юм. Хөрөнгийн зах зээлийн уналт зүгээр нэг эхлээгүй, шууд дуусахгүй нь ойлгомжтой. Сүүлийн 10 жилд тийм л байлаа. Ямар нэгэн хөрөнгийн үнэлгээ нь мөнгөний хүртээмжээс хамааралтай байсан ба одоо дэлхий даяар мөнгөний бодлого хатуужин хэтэрсэн хэмжээний өр төлөлтийг хураах талдаа орж байгаа юм. Ийм нөхцөлд санхүүгийн хөрөнгө өсөхгүй нь ойлгомжтой. 

2008 оны сүйрлийн дараа QE –г гаргасан нь хамгийн том алдаа бололтой. Системийг мөнгөөр угжсан нь  эрсдэл гэсэн чухал ойлголтыг балруулджээ. Хэдэн зуун тэрбумын үнэт цаас сөрөг ашигтай байгаа ба “хогийн” облигациуд хамгийн доод хэмжээний ашигтайгаар арилжаалагдаж байлаа. Энэ мэтээр. 

Amazon, Google хоёр  хувьцааны зах зээл дээр  сүүлийн жилүүдэд дээшилж буй трендийн лидерүүд байсан ба тэдний үнэлгээ хэтэрхийг хөөрөгдсөн байлаа. Ийм “хөөсөнцрүүд” түүхэнд хангалттай их. Хэдэн жилийн өмнө биотехнологийн компаниудын хувьцааны үнэ хэт үлээгдэж байгаад хагарсан байдаг. Сүүлийн хоёр жилд E-commerce сектор  ийм байгаа ба мөн л тийм төгсгөлтэй байх болов уу. 

Google ба Amazon компанийн тайлангийн дараа FANG – Apple, Facebook компанийн хувьцаанууд бас унаад эхэлсэн байна. Эд бүгд нэг “хөөсөнцрийн” компаниуд болохоор адилхан л үлээгдэж байх нь ойлгомжтой. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 2 цаг 42 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 2 цаг 55 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 2 цаг 59 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 3 цаг 5 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 3 цаг 11 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 3 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 3 цаг 57 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 4 цаг 5 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 10 цаг 48 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top