x

Г.Гантөмөр: Олон улсын стандарт боловсруулна

Стандарт, хэмжил зүйн газрынхан  БНХАУ ын Стандартын байгууллагатай хамтын  ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр  уулзлаа. Энэ тухай Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөртэй ярилцлаа.

БНХАУын Стандартчиллын байгууллагатай хэзээнээс хамтран ажиллаж байгаа вэ? Энэ удаагийн уулзалтын зорилго юу байв?

-Монгол Улс болон БНХАУ-ын Стандартын байгууллагын хооронд стандартчиллын чиглэ­лээр хамтран ажиллаж ирсэн он удаан жилийн түүхтэй.

Хамгийн сүүлд хамтран ажиллах санамж бичгээ 2015 оны арваннэгдүгээр сард дахин шинэчилсэн. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн онд БНХАУ-ын Стандартчиллын байгууллага /SAC/-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн захирал Шү Чан Шин тэргүүтэй ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газарт ажлын айлчлал хийж тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохирсон. Ингээд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргахаар 2018 оны гуравдугаар сарын 12-17-нд БНХАУ-ын Стандартчиллын байгууллагын удирдлагуудтай уулзаад ирлээ.  Стандарт, хэмжил зүйн газрын хувьд БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран ажиллахаас гадна БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоо (CNCA), Үндэсний итгэмжлэлийн газар (CNAS), Үндэсний хэмжилзүйн хүрээлэнтэй (NIM)-тэй хамтран ажилласаар ирсэн. Энэ хүрээнд итгэмжлэл, баталгаажуулалтын чиглэлээр харилцан ойлголцлолын санамж бичиг, БНХАУ-ын Үндэсний хэмжилзүйн хүрээлэнтэй хоёр ч төсөл дээр хамтран ажиллахаар болоод байна.

Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр болов?

-Хоёр талын уулзалтаар хэд хэдэн асуудалд хамтарч ажиллахаар тохироод байна. Тухайлбал, БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран ноос ноолуур, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн, уул уурхайн стандартчиллын үйл ажиллагаанд хамтран оролцож, Олон Улсын стандартыг шинээр боловсруулахаар тогтсон. Тодруулбал,  БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран Монгол Улс анх удаа өөрсдийн бараа бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон олон улсын стандартыг шинээр боловсруулах юм. Ингэснээр бизнес эрхлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ өөрийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг стандартын баримт бичигт тусгах замаар худалдаа эрхлэх боломжийг нээж өгнө. Түүнчлэн стандартын мэдээллийн нэгдсэн сүлжээг шинэчлэх зорилгоор Стандартын  мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн техникийн түвшинд шинэчлэл хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх төслийг судлахаар тогтсон. Харин Итгэмжлэл, баталгаажуулалтын чиглэлээр хоёр орны хооронд хийгддэг бараа бүтээгдэхүүний сорилтын лабораторийн дүнг нэгтгэх, харилцан мэдээлэл солилцож байх, хамтран баталгаажуулалт явуулах зэрэг асуудлууд дээр хамтран ажиллахаар боллоо. Энэ бол Монгол болон Хятадын бараа бүтээгдэхүүн дахин сорилт шинжилгээнд хамрагдахгүйгээр шууд хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэх юм.

Ноос, ноолууран бүтээгдэхүүний стандартчилал гэлээ. Мал, аж ахуйн салбарбол манай улсын хувьд голлох салбар. Тиймээс ноос, ноолууранбүтээгдэхүүний стандартчиллын талаар тодруулахгүй юу?

-Дэлхийн зах зээл дээр Монгол Улс болон БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний эргэлтийн нийлүүлэлтээрээ хамгийн өндөрт тооцогддог бүтээгдэхүүн бол ноос, ноолууран эдлэл. Өөрөөр хэлбэл, ноос ноолууран эдлэлийн түүхий эд буюу мал, аж ахуйн салбараас гарч байгаа нөхөн сэргээгддэг бараа бүтээгдэхүүнийг стандартчилахад хамтарч ажиллахаар тогтлоо. Ингэснээрээ өөрсдийнхөө бараа бүтээдэхүүний түүхий эдийн химийн найрлага, бусад шинжилгээний үзүүлэлтүүд буюу монгол ноосны үндсэн хэв шинж чанарыг олон улсад тогтооно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл бидний тавьсан үзүүлэлт шаардлагыг бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх үүний дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болох юм.

Манай улсын хувьд өмнө нь стандартаа олон улсад гаргаж байсан тохиолдолбий юу?

-Монгол Улс стандартаа олон улсад гаргасан тохиолдол байхгүй. Анх удаагаа бид ийм зорилтыг тавьж байна. Зорилтыг тавихдаа нийтэд нь хавтгайруулахгүйгээр нөхөн сэргээгдэж байдаг бүтээгдэхүүн болох мал, аж ахуй буюу малын гаралтай бүтээгдэхүүнийг сонгосон. Энэ бол нэг удаагийн түүхий эд биш. Өнөөдөр авна, дараа жил нь дахиад авна гэх маягаар байнга нөхөн сэргээгдэх баялаг учраас илүү анхаарлаа хандуулаад байгаа юм.

Өнөөдөр зах зээл дээр ноосны үнэ харьцангуй бага үнэтэй борлуулагддаг.Стандартаа олон улсад баталчихвал энэ төрлийн бүтээгдэхүүний ханш өсөхболомжтой юу?

-Өнөөдөр Монгол хонины нэхийг 500 төгрөгөөр өгдөг байсан бол магадгүй яг энэ ноос, ноолууртай холбоотой стандартыг хоёр тал хамтарч хийснээрээ нэхийний боловсруулалт сайжирна. Цаашлаад малчин хүн малаа өвчлүүлэхгүйгээр маллах гэх мэт нийгэм эдийн засгийн хариуцлагад суралцаж сайн бүтээгдэхүүн гаргана. Ингээд та нэхийгээ 500 төгрөгөөр зардаг байсан бол илүү үнэтэй зарах боломжийг бүрдүүлэх нөхцлийг бий болгоно.

БНХАУ-тай хамтарч олон улсад стандартаа тогтооно гэсэн үг үү?

-Бид Хятад улстай худалдааг хөнгөвчлөх чиглэлээр худалдааны барааны эргэлтийг сайжруулах чиглэлээр байнга ярьдаг. Гэхдээ үүний хажуугаар бараа эргэлтийг сайжруулах арга механизм нь худалдаанд хэрэглэж байгаа стандарт. Энэхүү баримт бичигт өөрсдийнхөө нөхцлийг тодорхойлж бүтээгдэхүүнийхээ шинж чанарыг тусгаж байж дэлхийн зах зээлд байгаа худалдааны гол тоглогч байна гэдэгт талууд зөвшилцөлд хүрсэн. Тэгээд энэ чиглэлээрээ 2018-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ стандарт батлах үе шатууддаа олон улсын текстилийн хороо буюу ноос, ноолууран бүтээгдэхүүний техникийн хороонд Монгол болон Хятад улс нэгдсэн байр суурьтай оролцож байж хэн хэнийхээ ашиг сонирхолыг хангаж чадна гэж харж байгаа. Тэгэхээр энэ олон улсын хуралдааны үйл ажиллагаанд БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн боломжтой.

Худалдаа эрхлэхэд стандарт хамгийн урьтач нөхцөл гэж ойлгож болох уу?

-Хамгийн гол зүйл бол стандартын баримт бичиг юм. Баримт бичиг нь зөв байж дараагийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах баталгаажуулалт, итгэмжлэл сорилтын үндсэн шалгуур, шаардлагуудыг стандартын баримт бичигт тусгадаг. Иймд олон улсад хоёр тал нэгдсэн байр суурьтайгаар өөрийн орны бүтээгдэхүүний онцогт тохирсон хэв шинжийг агуулсан малын үүлдэр гарал үүсэлтэйгээ уялдуулах замаар бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлтийг тодорхойлон хэмжээг нэмэгдүүлж чадна.

Хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчдэд ямар давуу тал үүсэх вэ?

-Хамгийн гол үр ашиг нь цаас болоод гарахдаа биш эрэлт нэмэгдэж  эдийн засгийн чадавхи сайжрах давуу талтай. Магадгүй бусад орны стандартаас болоод монгол ноос бага үнээр үнэлэгдэх буцаалт хийх ч юм уу цаг хугацааны алдагдлыг компаниуд үүрч байгаа. Тиймээс бизнес эрхлэгчид ноос ноолуур, малын тэжээлтэй холбоотой асуудлаар идэвхитэй оролцож Стандарт, хэмжил зүйн газартай хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Өөрийнхөө чадавхи боломжийг шууд олон улсад хүлээн зөвшөөрүүлэх арга хэрэгсэл нь өөрөө стандартын баримт бичгээр нотлогддог. Байнгын хэрэглээ болгох нь стандарт гэдэг зүйлээр тогтоож өгч байж цааш явна. Энэ үйл ажиллагааны үр шим хүртэгч нь бизнес эрхлэгч, аж ахуй, нэгж байгууллага цаашлаад улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр болно.

БНХАУын хувьд “Нэг зам нэг бүс” хэмээх хөгжлийн стратегийг хэрэгжүүлж байгаа.  Энэхүү бодлогын баримт бичигт Монгол Улс оролцох боломжтой юу?

-БНХАУ-ын “Нэг зам-нэг бүс” гэдэг бодлогын баримт бичигт Монгол Улс ч гэсэн нэгдэн орохоор болоод байна. Учир нь энэ бодлогын баримт бичгийн мөн чанар нь худалдааг хөнгөвчлөх гэж ойлгож болно. Тэгэхээр цаашдаа мөнхийн хөрш Хятад оронтойгоо хамтарч бодлогоо нэг зүгт тодорхойлж чадах юм бол эдийн засагт үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлт, эдийн засаг дээшлэх суурийг тавилаа гэж үзэж байна.

БНХАУ-ын зүгээс Монгол Улсыг хэрхэн харж байгаа бол?

-Хятадын зүгээс Монгол Улс үндэсний чанарын бодлого хөтөлбөртэй байгаад талархалтай хандсан. Учир нь  Монгол Улсын Засгийн газар “Үндэсний чанарын хөтөлбөр”-өө баталж чанарын бодлого хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ, дэмжинэ гэж тусгасан нь талуудын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил илүү бодитой, үр дүнтэй болохыг тодорхойлоод энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 37 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 45 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 55 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 1 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 5 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 9 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 2 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 36 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 5 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 10 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 13 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 17 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 22 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 31 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 53 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 24 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 46 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 7 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top