x

Forbes Америкийн хамгийн баян 10 хүнийг нэрлэлээ

Forbes сэтгүүлийн шинжээчид хамгийн баян америкчуудын чансааг гаргахад 400 баяны хөрөнгө өмнөх оныхоос долоон хувиар өсч нийтдээ $2,9 их наяд доллар  болсон дээд хэмжээг тогтоожээ. Энэ их мөнгөний тэн хагасыг  45 хүн эзэмшиж байна.
Сэтгүүлд тэмдэглэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 400 баяны чансаанд 138 шатаар доошилсон байв. 2017  онд Америкийн лидер чансааны 248 дугаарт бичигдэж байлаа. Хөрөнгийг нь  3,1 тэрбум доллар гэж үнэлсэн байна. 2016 онд тэр чансааны 156-д бичигдэж байсан юм. Харин энэ удаа хэдэд бичигдсэнийг сэтгүүл хэлсэнгүй.

АНУ-ын хамгийн баян топ 10-т хэн байна вэ?

1. Жефф Безос

Хөрөнгө: $160 тэрбум
Нас: 54
Баялгийн эх сурвалж: Amazon

Жефф Безос нь  интернет-компани  Amazon.com, агаар сансрын компани Blue Origin зэргийг үүсгэн байгуулагч бөгөөд The Washington Post хэвлэлийн газрын эзэн юм. Тэр мөн "Стартрек: Хязгааргүй"  киноны харь гаригийн хүний дүрийг бүтээж байв.

2. Билл Гейтс

Хөрөнгө: $97  тэрбум
Нас: 63
Баялгийн эх сурвалж: Microsoft

Microsoft компанийн томоохон хувьцаа эзэмшигч асан, ажил хэрэгч, нийгмийн зүтгэлтэн, ивээн тэтгэгч ба компанийг үндсэн байгуулагчийн нэг. 
2008 оны зургадугаар сар хүртэл  компанийг удирдсаны дараа компанийн захирлуудын зөвлөлийн  гүйцэтгэх бус  дарга болсон байна. 

Билл ба Мелинда Гейтс  буяны сангийн дарга нарын нэг бөгөөд Berkshire Hathaway сангийн захирлуудын зөвлөлийн гишүүн, Cascade investment-ийн ерөнхий захирлыг хийж байна.

3. Уоррен Баффетт

Хөрөнгө: $88,3 тэрбум
Нас: 88
Баялгийн эх сурвалж: Berkshire Hathaway

Америкийн ажил хэрэгч Уоррен Баффетт нь дэлхийн хамгийн нэртэй хөрөнгө оруулагч юм. Мөн хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн том ивээн тэтгэгч. 

2010 оны зургадугаар сард тэрбээр өөрийн хөрөнгөө 100 хувь буюу $97 тэрбум долларыг буяны таван санд дамжуулжээ. 

Тэр хөрөнгийн ихэнх Билл ба Мелинда Гейтсийн  буяны санд орсон байв. Ийм их буян үйлдсэн тохиолдол хүн төрлөхтний түүхэнд байсангүй.

4. Марк Цукерберг

Хөрөнгө: $61 тэрбум
Нас: 34
Баялгийн эх сурвалж: Facebook

Марк Цукерберг бол Америкийн программист, интернэт технологийн салбарын ажил хэрэгч, долларын тэрбумтан, Facebook сүлжээг үндэслэгч бөгөөд Facebook Inc. компанийн удирдагч юм. 

5. Ларри Эллисон

Хөрөнгө: $58,4 тэрбум
Нас: 74
Баялгийн эх сурвалж: Технологи

Лари Эллисон нь технологийн Oracle компанийг үндэслэгч бөгөөд удирдагч. Өмнө нь (CEO) Oracle (1976—2014) компаниудыг удирдаж, NetSuite (Oracle 2016 онд 9,3 тэрбум доллараар худалдагдсан) удирдаж иржээ. Salesforce.com компанийн томоохон хөрөнгө оруулагч.

 6. Ларри Пейж

Хөрөнгө: $53,8 тэрбум
Нас: 45
Баялгийн эх сурвалж: Google

Ларри Пейж, Сергей Брины хамт хайлтын  Google системийг боловсруулан үндэслэжээ. Google Alphabet гэх эх компанийн гүйцэтгэх захирал. Пейж Марконийн шагналаар 2004 онд шагнагдаж байлаа.

7. Чарльз Кох, Дэвид Кох

Хөрөнгө: $53,5 тэрбум
Нас: 82, 78
Баялгийн эх сурвалж: Koch Industries

Өмнө нь  Koch Industries эрчим хүчний салбартай холбоотой хэлэгдэж ирсэн бол одоо компани нь түүхий эдийг үнэт эд зүйл болгох ажилд голчилж байгаа. Ах дүү хоёр  нефть боловсруулалт, бордоо, полимер, модны үйлдвэр, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг. Тэд улс төрийн амьдралд идэвхтэй оролцон тусгай нэгэн нам ба улстөрчийг дэмждэг ба тэднийг үүнийх нь төлөө өөрсдийн сонирхлыг хамгаалж байгаа гэж шүүмжилдэг.

9. Сергей Брин

Хөрөнгө: $52,4 тэрбум
Нас: 45
Баялгийн эх сурвалж: Google

Тооцоолон бодох салбар, мэдээллийн технологийн эрдэмтэн Сергей Брин Ларри Пейжийн хамт Google хайлтын системийг бүтээгч юм. 

Америкийн мэргэжлийн сэтгүүлүүдэд  хэдэн арван өгүүллээ нийтлүүлсэн ба янз бүрийн технологийн чуулгуудад идэвхтэй оролцдог. 

10. Майкл Блумберг

Хөрөнгө: $51,8 тэрбум
Нас: 76
Баялгийн эх сурвалж: Bloomberg LP 

Майкл Блумберг бизнесмен бөгөөд  Нью-Йоркийн 108 дахь мэр. Блумбергийн вант улс нь телевизийн сувгууд, радио станц ба дэлхийн эдийн засгийн мэдээний сүлжээ багтдаг. 

Одоо компани нь  санхүүгийн мэдээг дэлхийд  нийлүүлэгч  тэргүүлэх компаниудын нэг ба тэнд ажиллагчдийн тоо 130 оронд 9500 хүн болоод байна. Bloomberg LP мэдээний захиалагчид 250 мянгаас давжээ.

Тэрбээр хотын дарга байхдаа нэг долларын цалин авч өөрийн гэрт амьдран бизнесийнхээ орлогоор амьдарчээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 43 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 52 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 3 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top