x

АН-ын Л.Гантөмөрийн "Генсек"

Сүүлийн цөөхөн хоногт АН-д хоёрын зэрэг дарга шинээр томилогдов. НИТХ-ын төлөөлөгч Д.Батцогт Нийслэлийн АН-ын хорооны гишүүдийн олонхийн саналыг авч, Нийслэлийн намын даргаар сонгогдсон бол АН-ын дэд даргаар ажиллаж байсан (өнгөрөгч наймдугаар сард болсон ҮБХ-ны хурлаас сонгогдсон) Э.Одбаяр гэдэг залуу АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу “генсек”-ийн үүргийг хүлээж авчээ. Аль аль нь наяад оны залуус юм байна.

Үүнтэй зэрэгцээд хоёр залуу даргыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн, С.Эрдэнэтэй ойр ажиллаж байсан, АН эргээд Х.Баттулгын хөлийн жийрэг боллоо... гэх мэт мэдээллийг зарим хэвлэл, соошлаар явуулж эхэлжээ. Үүнийг манай сэтгүүлч нар, соошил инфлүүзерүүд АН-ын ирээдүй, хувь заяа болон ирэх жилүүдэд Монголын улс төрийн амьдралд ямархан чухал үүрэгтэй талаар эргэцүүлсэн, боловсон хүчний хувьд зөв зүйтэй бодлоготой яваасай гэний үндсэн дээр өөр өөрсдийн хэмжээнд анхаарал тавьж, санаагаа чилээж буй үйлдэл юм хэмээн үнэллээ.

Гэвч Л.Гантөмөр гэдэг хүний хувьд өнгөрөгч нэгдүгээр сард болсон ҮБХ-ны хурал, намын Их хурлаар намын даргын үүрэгт ажлыг хүлээж авсныхаа дараа хэлсэн нэг үг бий. Үүнээс хойш, түүнээс цааш АН арагшаа ухарсан бодлого явуулахгүй ээ, ах нарын үүсгэсэн талцал, хагарлыг үргэлжлүүлэхгүй ээ. Намын гишүүд нэгдмэл бодлоготой, үзэл баримтлал, үнэт зүйлтэй явна аа. Хувийн хэвшлээ дэмжинэ ээ, төрийн дарамт, татварын ачааллыг бууруулна аа, зах зээлийн эдийн засгийг сонгодог утгаар нь авч явна, иргэдээ өмч хөрөнгөтэй болгоно, энэ бол АН-ын бодлого юмаа л гэсэн.

Энэ бодлогын дор нэгдсэн, нэгдэх хүмүүс нь өөрсдөө сонголтоо хийгээд Л.Гантөмөрийг дэмжиж намын дарга болгосон байх. Харин нэгэнт улс төрөөс явсан, үеэ өнгөрөөсөн, намаа хагалсан, задалсан, түүнийхээ хариуцлагыг хүлээгээд явсан хүмүүсийн сүүдрийг шинэ залуу үе дээрээ тусгамааргүй байна. Л.Гантөмөр даргын хувьд ч тийм байх. Хэрвээ Л.Гантөмөр тэднийг “Аа, чи муу Женко” гээд өш хонзонгийн нүдээр харвал тэр хүмүүс Женко руугаа л явна,С.Эрдэнэ юмаа гэж харвал С.Эрдэнэ лүүгээ л явна. Намын дарга хүн ийм алдаа хийх эрхгүй. Тэргүй тэргүй АН чинь өөрөө Л.Гантөмөрийг ирэхээс өмнө үүссэн таван намын нэгдэл. Тэднийг задлах биш, эвлүүлж нэгтгэх нь энэ хүний бодлого, ажил хэрэг байх аа.  

Арай өөр бас нэг үг бий. (Гэхдээ тэр үгний хэрэг огт гарахгүй байгаасай), “Найз нөхдөөсөө битгий холд, дайснаа илүү ойр байлга” гэдэг. Энэ талаас нь харсан ч Л.Гантөмөр гэдэг хүн хажуудаа авах ёстой хүнээ л авсан байна. Намын “генсек” гэдэг хүнийг зөвхөн намын дарга эрх мэдлээрээ шийддэг. Тийм болохоор хийсэн сонголт, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөр хэнтэй ч хуваалцахгүй. 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 11 цаг 23 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 11 цаг 50 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 11 цаг 57 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 12 цаг 6 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 13 цаг 8 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 13 цаг 19 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 14 цаг 5 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 14 цаг 46 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 14 цаг 55 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 15 цаг 35 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 17 цаг 41 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 18 цаг 0 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 18 цаг 17 мин Хулгайтай тэмцэхээ боль! 18 цаг 35 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 18 цаг 53 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 19 цаг 0 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 19 цаг 16 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 19 цаг 21 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 19 цаг 26 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 19 цаг 31 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Худлаа... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top