x

Газын хонгилууд ба ХАМАС метро хэрхэн үүсэв

Газын дор ухагдсан газар доорхи дэд бүтэц гайхалтай үзэгдэл. Түүний урт нь 500 км гэдэг ч үнэн хэрэгтээ түүний уртыг бас үнэлгээг нь гаргах аргагүй аж. Энэ газар доорхи хонгилуудын ихэнх хэсэг нь ХАМАС-ынх, олонхи нь контрбанд хийхээр бүлээгдсэн хувийн аж ахуйнуудынх юм.

Газын доорхи хонгилууд нь эдийн засгийн хязгаарлагдмал байдлын шууд үр дүн юм. Хязгаарлалт нь өөрөө Газыг захирч байгаа ХАМАС хөдөлгөөний бодлогын үр дагавар. Хонгилуудын талаар ярихад эхлээд бага зэргийн түүхэн лавлах хэрэгтэй.

Газын зурвас яагаад хоригт оров?

Газын зурвас гэдэг нь Газар дундын тэнгисийн эрэг дэх 54 км-ын урттай, 12 км-ын өргөнтэй дэвсгэр юм. Хүн ам нь 1,5 сая. Энэ нутаг дэвсгэрийг Палестины улсыг байгуулахаар НҮБ 1948 онд гарган өгчээ. Тэр үед түүнийг Арабын Египет улс эзэлсэн байв. Зургаа хоногийн дайны дараа 1967-2005 онуудад Израиль эзэлсэн байлаа.

Израилийн цэргийг 2006 онд гаргасны дараа парламентын ардчилсан сонгуулиар дийлэнх олонхи нь ХАМАС-т очив. Аажмаар тэр байгууллага Газын зурвасаас өөрийн улс төрийн бүх сөрөг хүчнийг тэдний тоонд бусад хэт даврагч бүлгүүдийг ч шахан гаргаж, Израиль улсыг бүрэн устгах зорилгоо тунхаглан түүний эсрэг терророо идэвхижүүлэв.

Израиль хариуд нь 2007 онд Газын зурвасыг бүслэн боожээ. Гэсэн ч тийшээ ус, хий,  цахилгаан, хүнс нийлүүлж байв. Саяхан болтол. Нөгөө талаас нь Газын бүслэлтэд Египет оролцохдоо тийшээ юу ч нийлүүлдэггүй, тэндээс дүрвэгчдийг оруулдаггүй.

ХАМАС "метро"

Энэ энгийн биш нөхцөлд ХАМАС энд Ко хонгилуудын сүлжээ байгуулахаас өөр аргагүй болов. Тэдний хэсгийг Израильд нэвтрэхэд ашиглаж, нөгөө хэсгийг нь Египетээс зэвсэг бараа зөөхөд ашиглав. Гэхдээ Египетийн эрх баригчид үүнийг мэдэж байх их хэмжээнд биш.

Хонгилуудын хэсгийг нутгийн бизнесийнхэн хулгайн наймааны бараа зөөхөд ашиглан байгуулаад түүгээр зөөсөн барааны гаалийн төлбөрийг ХАМАС-т төлж иржээ. Хонгилоор автомашин, моторт завийг хүртэл зөөж, бензин түлш нийлүүлэхээр хонгилыг хийсэн байна. Үүгээр мөнгө олдог хүмүүсийг  “хонгилийн буржуй” гэж нэрлэдэг гэнэ.

Палестины ажилчид Газа-Египетийн хоорондын Рафах хотын ХАМАС хөдөлгөөний хонгилоор хонь туун оруулж байгаа нь, 2013 он, дөрөвдүгээр сарын 4.

Үүний үр дүнд Газын эдийн засаг 2010 он гэхэд анхны үеийг санагдуулахааргүй байв. Дэлгүүрүүдэд бараг бүх зүйл байлаа. Гэхдээ хүн амынх нь ихэнх ядууралд байв. Ажилгүйдэл дээд зэрэгт хүрсэн. Хонгилуудын тоо нэмэгдсээр байлаа. Хонгилууд томсож байв.

Аажмаар, палестины "метро байгуулагчид" нүсэр туршлагажиж хонгилууд тэгш, цахилгаанжсан, салхижуулалттай болов. Дашрамд, дуулгахад тэдний барих бетоныг Израиль нийлүүлж байв...

ХАМАС пуужин тавихад Израиль хариуг нь өгнө. Дараа нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу боловсрол, мэдлэг олгохын тулд гээд л барилгын материалыг Израиль нийлүүлнэ.

Египет  ус, хий тавьж, Израиль хана босгов

Египет 2013 онд хүчтэй цохилтыг хонгилуудад хийв. Эхлээд тэр Рафах хотын өөрийн хэсгийг нураан зайлуулав. Хотын нөгөө хэсэг нь Газынх байсан ба тэндээс хонгилоор хууль бус барааг зөөж байсан юм. Хариуд нь палестинчууд хонгилоо уртасгав. Египетууд хонгилийг ухан цоолоод ус зутгав. Палестинчууд уснаас хамгаалалтай хонгил босгох, усыг соруулан зайлуулах боллоо. Хонгилууд шинээр гарч ирсээр байв. Египет хорт хийг хонгилд шахав.

Рафах хотод хонгил ухаж буй ажилчин, 2013 он.

Харин израильчууд халдлагаас ядраад Газын хилээр хана босгов. 

Газа хотын доорхи хонгилууд

Гэсэн хэдий ч изральчуудад баригдсан дайчдын яриагаар, хонгилууд хангалттай нэмэгдэн байр байшингуудыг холбож, зэвсгийн агуулах, командын байрнуудтай болж байгаа гэнэ. Олзлогдогсод ХАМАС командын байр агуулахаа сургууль, эмнэлэгийн дор байрлуулжээ.

Израильчуудын сүйтгэлээ гээд байсан Ал-Ахли эмнэлэгийн тухай мэдээлэл худал болж таарсныг та сонссон уу. Гэтэл ХАМАС-ын гол оператив штаб нь Шифа эмнэлэгийн дор байгаа гэж ЦАХАЛ мэдээлж байна.

Тиймээс л Израиль Газын зурваст хуурай замын ажиллагаа явуулж байгаа юм. Гэхдээ палестин дайчидтай хонгилоор хөөцөлдөн тулалдах хүсэл израилийн цэргийнхэнд таатай хэрэг болохгүй нь ойлгомжтой.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 7 цаг 16 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 9 цаг 5 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 11 цаг 37 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цаг 27 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 9 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 13 цаг 16 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цаг 43 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 14 цаг 22 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top