x

Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, хүйтэрнэ

Улаанбаатар хотод үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15 хэм дулаан байх ба оройдоо хүйтэрнэ.

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр, Ерөө голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 1 цаг 24 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 1 цаг 29 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 1 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 1 цаг 42 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 1 цаг 46 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 1 цаг 56 мин Ормузын хавх 2 цаг 11 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 2 цаг 22 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 2 цаг 42 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 5 цаг 39 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 5 цаг 47 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 6 цаг 2 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 6 цаг 14 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 6 цаг 23 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 6 цаг 33 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 6 цаг 47 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 6 цаг 52 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 6 цаг 53 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 6 цаг 58 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 7 цаг 12 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Шатахууны хямрал ба бодит байдал Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top