x

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 15 хэм дулаан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн саваар 16.. 21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр, 15-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top