x

Дэлхийн хамгийн урт далайн гүүр нээлтээ хийлээ

Хятадын өмнөд эрэгт нийтдээ есөн жил үргэлжилсэн бүтээн байгуулалт "Дэлхийн хамгийн урт далайн гүүр"-ийг албан ёсоор нээлээ.

Өнөөдөр гүүрний нээлтийг Хонг Конг болон Макаогийн удирдагчид Жухайд албан ёсоор хийсэн байна.

Гүүрний хүрэх замыг оруулаад гүүр нь Хонг Конг, Макао, Жухайг холбож, далайг дамнасан 55 км урттай, нийтдээ $20 тэрбумын өртөгтэйгөөр хийгджээ. Санхүүгийн том төв Хонг конг, зугаа цэнгээний төв Макао, Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэ төв болсон өмнөд эргийн есөн хотыг холбож, тэдний хооронд зорчих цагийг их хэмжээгээр хэмнэнэ гэж үзэж байгаа аж. Энэ бүс нутагт нийтдээ 70 сая хүн амьдардаг байна. 

Өмнө нь Жухайгаас Хонг Конг хоорондох 4 цаг явдаг байсан бол шинэ гүүр ашиглалтад орсноор 30 минутын дотор очих аж.

Дэлхийн хамгийн том гүүр 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч хэд хэдэн удаа хойшилж, баригдах хугацаандаа нилээн их асуудал дагуулж байсан ч ийнхүү өнөөдөр нээлтээ хийлээ.

Гүүрний барилгын ажил эрчимтэй явагдаж байх хугацаанд төслийн 18 ажилчин нас баржээ.

Гүүрний зарим хэсэг далайн усан доогуур хонгилоор үргэлжилдэг, хоёр хиймэл арлаар дамждаг. 100 гаруй жил ямар нэг далайн шуурга, газар хөдлөлтөд эвдрэхгүй ажиллана гэж бүтээн байгуулагчид нь баталжээ.

Далайн гүүрэн гарцыг 400 мянга орчим ган төмрөөр барьсан бөгөөд энэ нь 60 ширхэг эфилийн цамхаг барьсантай тэнцэхүйц аж.

Гүүрний тогтмол үйл ажиллагаа маргааш буюу лхагва гаригт эхлэнэ.

Aerial view of Hong Kong-Zhuhai-Macau Bridge West Artificial Islandf 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 12 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 19 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 32 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 37 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 50 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 5 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 12 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 26 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 43 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 35 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 53 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 46 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 39 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 20 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 50 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top