x

Солонгост амьдарч буй монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр (2023.09.12) БНСУ-ын Үндэсний Ассамблейд зочилж, “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлэгт оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын дэргэд дэх Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хорооноос санаачилсан уг хэлэлцүүлэг гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэгт эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяа байнгын хороодын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Аливаа хэлэлцүүлгийг зохион байгуулахад Үндэсний Ассамблейн гишүүд сайн дураараа оролцдог ба өнөөдрийн арга хэмжээнд Аюулгүй байдал болон Нийгмийн асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье гэлээ. Тэрбээр, уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж олгох асуудлыг хялбарчлах, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд оршиж байгаа юм. Учир нь манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн цөөнгүй хувь нь оршин суух эрхийн хугацаагаа хэтрүүлсэн байдаг. Үүнийг дагаад хүүхдийн сургууль, цэцэрлэг, бусад нийгмийн болоод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх нь хумигддаг. Иймд миний бие Үндэсний Ассамблейн дэргэд Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хороо байгуулж, Хүүхэд хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, БНСУ-д оршин сууж байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар ээлжит хэлэлцүүлэг зохион байгуулж буй талаар өчигдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзах үеэр мэдсэн. Бидний хувьд Монгол хүүхдийн эрхийг хамгаалах уг хэлэлцүүлэгт оролцох нь нэр төрийн хэрэг мөн гэж үзсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байх чиглэлээр дэд хороо байгуулж, улмаар хуулийн төсөл боловсруулан Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад манлайлан ажиллаж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Эрхэмсэг хатагтай Ким Ён Жү танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр улсад иргэдийнхээ хүүхдүүдэд боловсрол олгох сургалтын байгууллага байдаг. Иймд эдгээр сургуулиудын үйл ажиллагааг харилцан ажиллуулах зарчмаар улсаас дэмжих бодлого баримталж, сургалтын тогтолцоо, боловсон хүчин, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг харилцан хүлээн зөвшөөрөх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тал дээр хоёр улсын Боловсролын байгуулага анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улсын хүн амын 60 хувийг залуучууд эзэлдэг ба гуравны нэг нь хүүхэд юм. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь бидний хувьд тэргүүлэх зорилт юм.

Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог 40 хувиар нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан. Иймд бид гадаад улс орнуудын парламентын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна. Өнөөдөр БНСУ-ын парламентын хэлэлцүүлэгт оролцуулах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний Ассамблейн гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг Үндсэн хуульд тусгах, гадаад иргэдийн эрх зүйн зохицуулалтыг нэн яаралтай шинэчлэх зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Эдүгээ БНСУ-д Монгол Улсын 56 мянга орчим иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 22 цаг 55 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 23 цаг 3 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 23 цаг 13 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 23 цаг 18 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 23 цаг 25 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 23 цаг 32 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 23 цаг 38 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top