x

Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна.

Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлт-Реформ” илтгэл танилцуулан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлын үед -4,6 хувь болж агшаад байсан эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж өссөн. Мөн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн  62,4 их наяд төгрөг,  экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болон давж биелж буйг Ерөнхий сайд дурдав. Эдийн засаг ийнхүү сэргэхэд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж, нүүрсний хулгайн асуудлыг ил болгож, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалж эхэлсэн нь нөлөөлснийг тэмдэглэлээ.

Уулзалтад Дундговь аймгийн 400 орчим иргэн оролцож 40 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал, аймгийн театрын барилга, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр, сумдын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга зэрэг олон жил гацсан төслүүдийг урагшуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр,  ахмадын сувилал байгуулах, шонхор шувуу барих зөвшөөрлийг цэгцлэх, үлийн цагаан оготно ихсэж, бэлчээр талхлаж байгаад анхаарах,  малын түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөх, Салхитын мөнгөний ордод төрийн бодлогоор анхаарч, улс, орон нутгийн төсөв, иргэдэд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,  сумын эрүүл мэндийн төвийг стандартад нийцсэн машинтай болгох, нягтлан бодогч, цаг уурын ажилтнуудын цалингийн шатлал, нийгмийн хамгаалалд анхаарах, Говьсүмбэр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн автозамыг  ашиглалтад оруулах, Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг санал дэвшүүллээ.

Ерөнхий сайд орон нутагт хийж буй томилолтынхоо хүрээнд 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний талаар тухайн орон нутгийн иргэдээс саналыг нь авч буй. Тус уулзалтад ирсэн иргэд дулааны станцын дэд бүтэц, цахилгаан хангамж,  аймгийн төвийн үерийн хамгаалалтын далангийн барилга, байгууламжийн угсралтын ажил, хүүхэд залуучуудын соён гэгээрүүлэх ордны барилгын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв. Үүний дараагаар төрийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга, Түмний хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил, соёлын төвийн барилга, Олгойн говийн цэвэр усны дан шугамыг хос болгох, Луус, Дэрэн, Өндөршил сумын эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөв, Цагаандэлгэр, Эрдэнэдалай,Гурвансайхан сум дахь Цаг уурын өртөөний засварын ажлыг жагсаажээ.


Иргэдийн асуултад салбарын сайд нар хариулт өгөв. Тухайлбал, энэ хичээлийн жилд боловсролын багц хууль хэрэгжиж эхэлснээр малчин эцэг эх хүүхдийнхээ сургуульд орох насыг сонгох боломж бүрдсэн буюу долоон настайд нь сургуульд оруулж болно гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 13А маягт олгох асуудлыг боловсронгуй болгох талаар ирэх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Аймгийн шинэ нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад ороход бэлэн болсон. Тус эмнэлгийг компьютер томографын аппараттай болгож, хүний нөөцийг бэлдээд байгааг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд иргэдийн саналын дагуу Мандалговь, Чойр чиглэлийн 200 км автозамыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд Баянжаргалан сумын соёлын төв, аймгийн театрын барилгын ажлыг эхлүүлэх, Дэл, Хөнжлийн уулыг тусгай хамгаалалтад авах, Салхитын мөнгөний ордын үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бат (172.69.252.162)
    тэгж ч хийнэ ингэж ч хийнэ гэж яриад л байдаг нас хүрэх нь үү?
    2023 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 22 цаг 55 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 23 цаг 3 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 23 цаг 13 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 23 цаг 18 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 23 цаг 25 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 23 цаг 32 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 23 цаг 38 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top