x

УБТЗ-ын хагас вагонуудыг нийгмийн хариуцлагатай ачаа тээвэрт ашиглана

Хүйтний улирал ойртож байгаатай холбогдуулан тээвэрлэлтэд шаардлагатай вагон хангалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболдоос тодрууллаа.

Ц.Ариунболд:

-"Өнөөдөр “УБТЗ” ХНН өөрийн эзэмшлийн 1773 хагас вагонтой. Эдгээр вагонуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрс болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалын тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эдийн импортын тээвэрт ашигладаг.

Жил бүрийн наймдугаар сараас өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, хүйтний улирал эхлэхээс өмнө барилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд материалын тээврийг тасралтгүй зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Хагас вагоны тээврийн захиалга тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагаас “УБТЗ” ХНН нийт захиалгын 70 гаруй хувийг л хангаж чадаж байна. Дээрх тээвэрлэлтээс гадна дотоодын бусад  иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачилтын захиалгыг  хагас вагоноор хангаж хүрэлцэхгүй байгаа бөгөөд эдгээрийг бүрэн хангаж, зохион байгуулахад 2500 гаруй хагас вагон шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “УБТЗ” ХНН-ээс гадна хувийн эзэмшлийн болон түрээсээр ашигладаг 15 байгууллагын нийт 4890 хагас вагон тээвэрлэлт хийж байгаа бөгөөд эдгээр вагоны 99 хувь нь экспортын нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ачаа тээвэрлэж байна.

Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн вагонуудын 20-30 хувийг дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврийг зохион байгуулахад оролцуулахыг уриалж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 22 цаг 57 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 23 цаг 5 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 23 цаг 15 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 23 цаг 20 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 23 цаг 27 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 23 цаг 34 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 23 цаг 40 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top