x

БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН 16-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэл, дүүргийн Удирдлагууд 2023 оны зургадугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэгт ирж ажилласан.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон дүүргийн удирдлагууд Хотын даргад хэд хэдэн санал уламжилсан бөгөөд үүний нэг нь Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэх тухай хүсэлт байсан ба дээрх замыг 2013 оноос хойш огт засварлаагүй юм.





 

Хотын дарга дүүргийн удирдлагуудын тавьсан дээрх хүсэлтийг хүлээн авч улмаар наймдугаар сарын 19-нөөс 22-ны  өдрүүдэд Нийслэлийн замын хөгжлийн газраас авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тус авто замыг хааж, хучилт хийлээ. Ингэхдээ суулт үүссэн автозамын хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан юм.

Тэгвэл өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн холбогдох албаныхантай хамт дүүргийн 16-р хороонд ажиллалаа. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэлийн ажилтай танилцахын зэрэгцээ ойр орчимд хийх явган хүний зам болон орчны тохижилтын ажлын талаар 16-р хорооны Засаг дарга болон Ажлын албаныхантай санал солилцлоо.  Энэ үеэр иргэд Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийд байрладаг энэ газарт сүсэгтэн олон болон жуулчид их ирдэг. Гэвч Гандан руу өгсөж ордог авто замыг засаагүй удсанаас эвдрэл ихээр үүссэн, хүндрэлтэй байсан. Харин замыг зассанаар явган болон авто машинтай иргэд зорчиход хүндрэлгүй, сайхан болсон байна гэдгийг хэлж байсан юм.

Мөн энэ үеэр тус хороонд байрлах Нийслэлийн 266 цэцэрлэгийн урд талд тохижилт хийхээр болсон  бөгөөд гүйцэтгэгч компанитай уулзаж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дээрх яаралтай дуусгах шаардлагатай байна гэсэн.

Түүнчлэн өчигдөр Гандантэгчинлэн хийдийн баруун тал буюу “Макс малл” их дэлгүүрээс дээш өгсөх замд байрлах автобусны буудал орчимд байрлуулсан 10 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэсэн. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын орлогч дээрх чөлөөлсөн газарт явган зам зэрэг тохижилтын ажил хийх саналаа холбогдох газарт хүргүүлнэ гэсэн юм. Мөн 16-р хорооны Засаг дарга болон Ажлын албаныханд явган хүний зам дагуух цөмөрсөн газрыг хариуцсан холбогдох газарт нь яаралтай хэлж, аюулгүй болгох шаардлагатай байгааг онцоллоо.  

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 23 цаг 29 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 23 цаг 37 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 23 цаг 47 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 23 цаг 52 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 23 цаг 59 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top