x

БГД-ийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн дүүргийн 22, 27, 29-р хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

БГД-ийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн өнөөдөр (2023.08.17) тохижилт үйлчилгээ, хүнс худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ болон нийгмийн халамжийн чиглэлээр дүүргийн 22, 27, 29-р хорооны иргэдтэй батлагдсан хуваарийн дагуу уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад дүүргийн  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд болон Иргэдэд үйлчлэх төвийн алба хаагчид оролцлоо. Иргэдтэй хийх уулзалтын үеэр зарим хорооны иргэд олон жил хөөцөлдөөд шийдвэрлэж чадаагүй асуудлыг дүүргийн зүгээс шийдвэрлэж өгсөнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, дүүргийн 27-р хороо, Гаалийн 5-р байрны оршин суугч, өндөр настан Ч.Жагаа өөрийн амьдардаг байрны дээврийг олон жил засаагүйн улмаас бороо орсон үед их хэмжээний дусаал гоождог байсан. Энэ асуудлаар сүүлийн 10-аад жил дүүргийн дарга нар болон холбогдох газарт хандсан ч шийдвэрлэж өгөөгүй. Харин энэ жил дүүргийн удирдлагууд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан засварлаж өгөхөөр болсонд оршин суугчдынхаа өмнөөс талархаж байна гэсэн юм.

Мөн дүүргийн 22-р хорооны иргэн Н.Баттулга эхнэр болон 13-15 насны хоёр хүүхдийнхээ хамт айлын гэрт амьдардаг. Гэр нь шатсаны улмаас орон гэргүй болсон. Өөрөө хоёр ч удаа харвалт өгсөн тул ажил хийх боломжгүй, гэр бүлийнх нь хүн ганцаараа ажил хийдэг. Иймд өөрсдийн гэсэн орон гэртээ болоход тусална уу гэсэн бол 29-р хорооны иргэн Д.Урантөгс өөрийн эрхэлдэг үйлчилгээний байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж холбогдох зөвшөөрлийг өгнө үү гэсэн юм.  

Дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн иргэдийн санал хүсэлтийг сонссоны дараа холбогдох мэргэжилтнүүдэд иргэдийн ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн цахим программд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн холбогдох хариуг өгч ажиллахыг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 23 цаг 35 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 23 цаг 43 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 23 цаг 53 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 23 цаг 58 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top